9. Тайлбарла!

519 62 54
                                    

Бомгю хөл алдан унах шахахдаа Тэхёны юу бодож ямар зорилготой ийм зүйл явуулсаныг гайхаж байлаа.

Тэр эхнэртэй. Бас хүүхэдтэй. Тэр жаргалтай байгаа. Түүний өнгөрсөн хугацаанд бодож байсан зүйл ердөө л энэ.

"Ярилцмаар байвал хэлээрэй. Би-"

"Ганцаараа баймаар байна аа"

Бомгю өрөөнийхөө хаалгыг хаан бороонд алхсанаас болж чийг даасан гадуур хувцсаа ч тайлалгүй хөнжилдөө орж суугаад өнөөх зургийн цомгийг гаргаж ирэв.

Хагас цаг гаран суусны эцэст дуусгаад хамгийн сүүлийн хуудсан дээрх тавхан үгийг харахдаа шууд л орноосоо боссон юм.

"Одоо ч чиний ирэхийг хүлээж байгаа"

Хаалга саван гарч ирээд Тэхёны өгсөн зүйлийг хувцсан дотуураа нуун шүхэр ч авалгүй хаа нэг тийш яаран гүйв.

Цахилгаан цахиж бороо улам ширүүсэх ч Бомгю гүйгээд л байсан юм.

Тэгээд удаан хугацаанд ирээгүй танил хэр нь танил бус санагдах гэрийнхээ үүдэнд ирээд доош тонгойн амьсгаагаа дарлаа.

Дараа нь шууд л хаалгаа татан орсон юм. Тэхён хаалгаа түгжихээ мартчихдаг.

Гэр эзэнгүй мэт хав харанхуй байсанд Бомгю тэр дороо сөхрөн унахдаа харшилдан дуугарах шилний чимээг сонсон буцаад босов.

"Тэхён?"

Явсаар унтлагын өрөөний хаалгыг нээхэд Тэхён хэд хэдэн шил хоосолчихоод ухаантай үгүйтэй л сууж байх аж.

"Хөөе Кан Тэхён!"

Бомгю архины шилнүүдийг холдуулж тавиад юу ч юм амандаа бувтнан хэвтэх Тэхёныг хүчтэй гэгч нь татан босгох гэж оролдов.

"Босооч! Даадаг юм шиг яах гэж ингэж их уудаг юм бэ?!"

Түүний уур гомдол хоёр зэрэг зэрэг хүрч дээрээс нь нулимс нь ч урсаж байсан юм. Учир нь Тэхён өөрийг нь ингэж угтана гэж төсөөлөө ч үгүй байсан.

"Сэр хөгийн амьтан минь!"

Бомгю түүнийг ваннд аваачиж хийгээд дээрээс нь хүйтэн ус гоожуулж орхилоо.

"Юу вэ?! Хэн бэ?!"

"Чам шиг ийм хөгийн амьтан байдаг юм уу хөөе!"

Хүлээж байсан хүнийх нь хоолой сонсогдох үед Тэхён ухаан орсон бололтой ванны хананд тулан босч ирэх аж.

"Ч-чи..."

"Яагаад хэлээгүй юм? Чи надтай хамт даваад гарч болох байсан шүү дээ!"

"Т-тэр... чамайг зовоохгүй гэсэндээ хэлж чадаагүй юм. Уучлаарай"

Тэхёныг ойртох үед Бомгю цааш нь түлхээд "Зовоохыг хүсээгүй? Тэгвэл би чиний бодсоноос ч илүү зовсон Кан Тэхён!"

"Бомгю би-"

"Тоглоом шиг харагдаа юу? Салъя гэхэд чинь салж хүлээнэ гэхэд чинь гүйж ирээд л"

"Үгүй ээ, сонсооч дээ"

"Чамтай уулзахаа больсноос хойш өдөр болгон чамайг бодож орой бүр чамайг санаж уйлж дараа нь арай гэж ухаан орж явахдаа чамайг тэр хүүхэдтэй ямар жаргалтай байгааг харчихсан"

"Надад тайлбарлах боломж олго л доо Бомгю. Надад хэлэх зүйл их байна"

"Тэгвэл тайлбарла!"

Орой дахиад нэг хэсэг өгөх учир богинохон биччихлээ шүү😽🖤

𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|Where stories live. Discover now