12. Найз

521 61 44
                                        

Бороотой өглөө... Чийг үнэртэж цонхоор сэрүүн салхи орж ирнэ.

Хэн нэгний дулаан тэвэрт сэрээд сэрсэн ч сэрээгүй дүр эсгээд хэвтээд л баймаар нөхцөл байдал.

Энгэрт нь нуруугаа наачихаад жигдхэн амьсгалах нэгнийг харсан Ёнжүн орилоод босох гэсэн ч гарыг нь дэрлээд хацар нь булцайчихсан түүнийг сэрээчихэж зүрхэлсэнгүй.

"Сүбиний гэр үү? Энд би юу хийж..."

Ёнжүн өмнөх өдрийн явдлыг бодон хэсэг хэвтлээ.

"Би чамд сайн гээд байхад!"

"Үгүй шүү... Би ерөөсөө согтоогүй"

"Ёнжүнаа сэргээрэй"

"Юу хийж байгаа юм бэ?"

"Чи хувцастай унтаж чаддаггүй шдээ"

"Бурхан минь... Үгүй байлгүй дээ"

Ёнжүн өчигдөр орой тухгүйдэн сэрэхдээ хувцсыг нь тайлж байсан Сүбинтэй нүүр тулснаа саналаа. Тэгээд хөнжил доогуураа нэг хараад эвэртэй туулай үзсэн мэт болчих нь тэр.

Нааш цааш хөрвөөн хөдөлсөөр байгаад Сүбинийг сэрээж орхихдоо том нүдлэн уруулаа жимийнэ.

"Яагаад хүн унтуулахгүй хөдлөөд байгаа юм?"

Ёнжүн Сүбиний нойрмог хоолойнд хайлчих шиг л болж юу ч хэлэхээ мэдэхгүй байх аж.

"У-Уучлаарай"

"Ядардаггүй юм уу? Хүн унтуулаагүй байж өглөө нь ингээд хөрвөөгөөд"

"Унтуулаагүй... гэнэ ээ?"

"Шөнө унтаагүй шдээ. Ядаргаатай юм"

"Яагаад...-"

"Унтмаар байна шдээ!"

"За за за"

Ёнжүн амаа татан чимээгүй болоод Сүбинийг араас нь тэврэв.

"Хоёулаа... үерхэж байна гэсэн үг үү?"

Сүбинаас хариу ирсэнгүй. Тэр унтчихжээ.

_

Хонхны чийртэй чимээнээр хөмсгөө зангидсаар сэрэх залуу хөлөө чирэн хаалга зүглэлээ.

Хэн гэдгийг нь ч асуулгүй хаалгаа нээн ирсэн зочныг хараад нойр нь сэргэчих шиг л болсон юм.

"Өглөөний мэнд Бомгю! Удаан уулзсангүй шүү"

"Аан... тийм байна. Ямар хэргээр ирсэн юм?"

"Тэхёнтой уулзаж ярих юм байна аа. Бас энэ!"

Тэр Бомгюгийн гарт хайрцагтай бялуу бариулаад дур мэдэн дотогш орчихов.

Гутлаа ч тайлалгүй өндөр өсгийтөө тог тог хийтэл алхсаар зочны өрөөнд очин суугаад авлаа.

"Тэхён унтаж байгаа. Өнөөдөртөө ингээд явчих"

"Сэртэл нь суусан ч болно оо"

"Хэлэх юм байна гэсэн байх аа?"

Бомгю түүнд аягатай цай авчирч өгөн ингэж асуухад бүсгүй толгой дохив.

"Би дамжуулаад хэлчих болохоор надад хэлчихээд явчих"

"Үгүй дээ, зүгээр. Ярилцах гэж ирсэн болохоор надад түүний хариулт ч бас хэрэгтэй"

Түүнд явах шинж алга аа.

Тэр эмэгтэй хэчнээн Тэхёныг эдгээж өгсөн ачтай хүн ч гэлээ Бомгю түүнд яагаад ч юм дургүй байдаг аж.

Хааяа хааяахан гэрт ирдэг бөгөөд эхэндээ Тэхёныг амьдруулж өгсөн учраас дуртай хүлээж авдаг байсан ч тэрээр Тэхёнд хэтэрхий ойр байгаад байгааг нь анзаараад л байсан юм. Хардаж харамлах сэтгэл төрөлгүй л яахав.

"Тэхёнаа, Арин ирчихсэн чамтай ярих юм байна гээд байна"

Бомгю арга ядахдаа Тэхёныг дуудаж сэрээн Арин руу явууллаа.

"Ямар хэргээр ирсэн юм? Ийм эрт?"

"Гуйх юм байна аа. Ихёны талаар"

"Ихён? Юу юм?"

"Чамтай уулзмаар байна гээд намайг байж суулгахгүй юм. Яахаа ч мэдэхгүй чам дээр хүрээд ирлээ. Очоод уулзах боломж байвал ганц удаа нүдэнд нь харагдаад өгөхгүй биз л гэсэн юм"

"Оройхон яваад очъё доо. Бомгюг дагуулаад"

"За тэгвэл би ингээд явлаа. Амралтын өдрийг чинь бусниулсанд уучлаарай"

Өсгийтэй гуталны чимээ холдсоор үүдний хаалга хаагдахад тэдний яриаг сонсон зогсож байсан Бомгю Тэхёны дэргэд ирж суулаа.

"Арин юу гэж байна?"

"Ихён намайг санасан юм байх аа. Жаахан хүүхэд аргагүй л байх л даа. Жил гаран хамт амьдарчихсан болохоор санасан юм байлгүй надтай уулзахыг хүссэн гэнэ. Орой хоёулаа Ихён дээр очъё"

_

"Ахаа!"

"Вуаа манай Ихён!"

Тэхён хаалгаар ормогц нь л тэврүүлэхээр гараа өргөн угтах бяцхан хүүг шууд л тэвэрч аван хацар дээр нь чанга гэгч нь үнсэв.

"Ихён ахыгаа санасан уу?"

"Зөндөө санасан"

Ихён гэх энэ хүүхэд хэнээс төрсөн юм гэмээр хэтэрхий хөөрхөн аж. Тэхён ч хүүд их хайртай бололтой.

Үүдэнд ганцаар үлдсэн Бомгю Тэхёныг даган зочны өрөөнд нь ирэн суув.

"Ахаа энэ хүн хэн бэ?"

"Энэ ах нь уу? Ммм... ахынх нь найз"

"Найз?"

"Мм"

"Сайн байна уу Тэхён ахын найз аа? Намайг Чүэ Ихён гэдэг"

"Сайн уу? Тэхён ахынх нь найзыг Чүэ Бомгю гэдэг юм"

Дуусах арай ч болоогүй юм байна шүү хихи

𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|Where stories live. Discover now