Тэр өдрөөс хойш Сүбин Бомгюгийн дэргэдээс холдохоо больсон байв.
"Үнэнээ хэл Бомгю. Сүбин тэр өдөр чамайг тэвэрсэн биз дээ?"
Ёнжүн Бомгютэй харьж явахдаа ийн асуулаа.
Бомгю хэлэх эсэхдээ эргэлзсэн ч хэлэхээр шийдсэн юм.
"Тэгсэн. Тэгээд салахаа байчихаад байгаа. Би яахаа ч мэдэхгүй байна"
Бомгю арга ядсан байдалтай хэлэхэд Ёнжүн санаа алдаад "Хүсвэл үерхэчих ээ. Би яах ч үгүй"
"Үгүй ээ. Би яах гэж Сүбинтэй үерхэх юм"
"Намайг бодоод тэвчээд байгаа бол битгий гэх гэсэн юм. Угаасаа одоо болтол Кан Тэхёныг мартаагүй яваа. Хэцүү байгааг чинь мэдэж байна"
Ёнжүн түүний мөрөн дээр гараа тавин ингэж хэлэхэд Бомгю багахан инээн "Тийм ээ... Тэхёнаас болж хэцүү байгаа. Гэхдээ яасан ч тэр дэмий гозонтой үерхэхгүй"
"Манай Сүбин яасан гэж?"
"Сүбин жаахан тэнэг шд"
"Тийм сайхан залууг тэнэг гэнэ шүү"
_
"Сайн ажиллаа!"
Үзүүлбэр дууссаны дараа тарах нэг нь тарж үлдэх нь нэг нь үлджээ.
"Бомгю"
"Дахиад л биш шүү... Үнэхээр чамайг хүсэхгүй байна"
Сүбинийг ойртон ирэхэд Бомгю залхсан шинжтэй хэлэхэд Сүбин "Ядаж найз баймаар байна шдээ! Чи бид хоёр хамт ажилладаг болоод 7 жил өнгөрсөн. Тэгсэн ч мөртлөө олигтой ч яриа өрнүүлж үзээгүй"
"Энэ яриа биш юу юм?"
"Үгүй ээ, Бомгю-"
"Чамайг харж явдаг өч төчнөөн хүн байхад тэнэг юм шиг миний араас хөөцөлдөөд байх юм. Миний сэтгэлд чамайг багтаах зай алга"
Бомгюг цүнхээ үүрэн гарахад Сүбин араас нь орилсоор үлдэх аж.
"Тэгээд тэр өч төчнөөн хүн чинь хэн юм бэ?!"
_
Орой болжээ. Бомгю зүгээр л дэмий тэнэж хажуугаар нь бяцхан хүү бас охиноо хөтөлж эсвэл тэврэн зөрөх гэр бүлүүдийг гунигтай гэгч ширтэнэ.
Тэгээд Тэхёны тэр хүүтэй хамт ямар жаргалтай байсныг бодон жаахан ч болов инээмсэглэв.
Гэхдээ дотроо асар их шаналалыг мэдэрч байсан юм. Бас өөрийгөө зүхэж байв.
Түүний хүссэн эмэгтэй хүн биш байгаадаа.
Түүнийг инээмсэглүүлж чадах хүүхдийг нь гаргаж өгч чадахгүйдээ.
YOU ARE READING
𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|
Fanfiction"Хэлснээр чинь... салцгаая! Дараа нь тухтайхан эмс хүүхнүүдтэйгээ хөөцөлдөнө биз" /2022.03.14/ - /2022.04.07/