Бомгю дуугүй болон өөр тийш харав.
"Шалтгаан гэсэн үү?"
"Гэхдээ... яаж тайлбарлахаа мэдэхгүй байна"
"Чи тэр хүүхдийн эцэг нь юм уу? Тийм байж. Тэгээд л холдож чаддаггүй байх нь. Тэнэг юм. Бяцхан хүүг эцэггүй болгох шахаж шүү дээ"
Бомгю яагаад ч юм инээд алдан ингэж хэлэхдээ нулимсаа арчин өрөөнөөс гарах гэв.
"Надад жаахан л хугацаа өгчих Бомгю. Би бэлэн болсон цагтаа тайлбарлах болохоор"
-
Ширээн дээр хоёр тавагтай өглөөний унд үлдэж Бомгю ажилдаа гарчээ.
"Байна уу?"
"Арин байна аа. Ихёныг авах гэсэн юм"
"Аан... Хэзээ?"
"Очиж байна"
Тэхён дуудлага тасрахтай зэрэгцэн Ихёныг сэрээн хувцаслаад өрөөнөөс гарлаа.
"Бомгю ах нь хийсэн бололтой. Нэгийг нь идчих. Ээж нь удахгүй ирж авна гэсэн"
"За"
Удалгүй хаалга дуугаран Арин ч ирлээ.
"Ихёнаа ээж нь ирлээ"
"Хүлээ, ярих юм байна"
"Ярих... юм гэнэ ээ?"
"Нааш ир"
Тэхён түүний бугуйнаас барин унтлагын өрөөнд орж ирэв.
"Бид ингэж тохироогүй Чүэ Арин!"
"Юу яриад байгаа юм?"
"Би Ихёнаас сонссон. Чиний надад сайн байна уу үгүй юу хамаагүй. Энэ чиний хэрэг. Надад хэтэрхий ойртохоо боль. Би Бомгюг гомдоож чадахгүй"
"Ихён намайг чамд сайн гэж хэлээ юу?"
"Ю Шиа. Тэрэнтэй ярьсан гэсэн. Амлалтаа зөрчиж байгаад уучлаарай. Гэхдээ гуйя. Жаахан хязгаартай байцгаая"
"Ихёны ярианд итгээд байгаа хэрэг үү?"
"Би Ихёнд л аав шиг нь байж өгнө гэсэн болохоос чиний нөхөр болно гэж хэлээгүй Арин! Бомгю намайг Ихёны төрсөн аав гээд бодчихсон. Би тайлбарлаж ч чадаагүй"
"Би чамаас миний нөхөр болооч гэж гуйгаагүй. Тийм ээ... Чамд сайн болчихсон. Тэгээд юу гэж? Бүхэл бүтэн жил хагас нэг гэрт эрэгтэй хүнтэй амьдарсан ямар эмэгтэй дасахгүй дурлахгүй байж чадах юм? Хэл л дээ!"
"Больж үз!"
"Чиний Ихёнтой харьцаж байгааг харах яагаад ч юм надад сайхан байдаг. Цаанаасаа догдлоод байгааг юмыг би яана гэж? Тэглээ гээд би чиний араас хөөцөлдөөгүй Кан Тэхён! Ихёны хувьд уучлаарай. Үнэхээр яах ч аргагүй чамд үлдээчихсэн юм. Ингэнэ гэж мэдсэн бол гэрт нь ганцааранг нь үлдээчихдэг байж"

YOU ARE READING
𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|
Fanfic"Хэлснээр чинь... салцгаая! Дараа нь тухтайхан эмс хүүхнүүдтэйгээ хөөцөлдөнө биз" /2022.03.14/ - /2022.04.07/