Зүрх тайван орхидоггүй хүн!

1.2K 88 4
                                    

Юнги удахгүй ирнэ гээд явсан найз залуугаа хүлээн сандал дээр сууна.

Түүний гэрээсээ авч гарсан торхтой чихэр аль хэдийн дууссан байлаа.

"Хмфх! Чихэр ч дуусаад Намжүүн ч ирэхгүй муухай байна!"

"Өхөө~ Яасан хөөрхөн хүүхэд вэ? гэсэн том хүн юм уу? Ганцаараа юу хийж суугаа юм бэ дээ?"

Юнги дуу гарсан зүг хараад хамраа үрчийлгэн
"Манай найз залуу намайг хаячихсан!" гээд буруу хараад уйлаад эхлэв.

"Хүүе чи чинь.. уйлаад байгаа юм уу? Би тавхан минут угаалгын өрөө л орчхоод ирж байхад?"

Юнги буцаж Намжүүн рүү хараад нулимсаа арчин " Тавхан минут гэнэ шүү! Би ямар их ганцаардсан гээч?! Чи муухай за!"

Жижигхэн хөлөөрөө Намжүүний хөл рүү өшиглөөд явган суучхав.

Намжүүн хөлөө барьж ярвайх ч газарт байх түүнд ойртож суугаад нүүрнийх нь инч бүрд үнсэж эхэллээ.

"Намайг санасан юм уу?"

Юнги ширэв татан "Үгүй! Даарсан болохоор паараа л их үгүйллээ!" гэв.

Түүний үг Намжүүнд өхөөрдөм санагдан инээд алдана.

Халааснаасаа иштэй чихэр гаргаж ирэхэд чихэрт нугасгүй дуртай Юнги булаах гээд гараа сунгалаа.

Даанч сууж байсан Намжүүн өрсөөд босчхов.

"Өгөөч! Чихрээ надад өг!"

"Үнэнээ хэлбэл өглөө~"

Юнги үсрээд хүрэхгүйгээ мэдсэн тул хурдхан сандал дээр үсрэн гараад Намжүүний гараас чихрийг нь булааж авав.

"Мнай!"

Юнги хэлээ гаргаад чихрээ задлан амандаа хийлээ.

Намжүүн түүний хөөрхөн өгзөг рүү хөнгөхөн алгадаад сандлаас нь өргөөд буулгав.

"Намжүүн муухай! Юнгиг дандаа өвтгөдөг!"

Бас л уйлах гээд хоолой нь зангираад ирсэн түүнийг Намжүүн тэвэрч аваад хүзүүг нь үнэрлэв.

"Чи өөрөө худлаа хэлсэн! Худлаа хэлсэн хүүхэд шийтгүүлдэг юм."

"Худлаа биш! Чи ингэж тэврээд намайг дасгачихсан болохоор үгүйлсэн гэж л хэлсэн шд! Тэгээд өөрөөсөө галзуу юм шиг халуун төөнүүлдэг хүнийг паар л гэнэ биз дээ?"

Уруулаа хөөрхөн цорвойлгон үглэх Юнги үнэхээр, үнэхээр эгдүүтэй байлаа.

Намжүүн түүнийг өхөөрдөх ч хоолойгоо засаад "Бас долоо хоног чихэр, зайрмаг идэхгүй шүү!" гэв.

Юнги огцом эргэж хараад чадлаараа Намжүүн рүү муухай харах аж.

"Долоо хоног тэгээд юу миний амыг завгүй байлгах юм?!"

"Энэ~"

Намжүүн хурдан дөхөөд түүний нимгэн ягаахан уруулыг үнсээд авав.

Удаан гэгч нь үнсэлцсэн тэд сая нэг салахад хоёул амьсгаадах аж.

"Яах вэ.. болох л юм."

Час улайсан Юнги ингэж хэлбэл Намжүүн бас л өхөөрдөн инээнэ.

Энэ эгдүүтэй залуу өдрийн хэд атгын чинээ зүрхийг зогсоох шахахыг таашгүй юм.

𝔱𝔞𝔢𝔪𝔲

Sweetypie~ | NamGi [ COMP ]Where stories live. Discover now