Юнги тайзан дээр алхах залуусыг нүд салгахгүй ажиглана.
Жижигхэн алдаа гаргах бүрт нь хөөрхөн гараа зөрүүлж бариад аяыг зогсоогоод зөвөлгөө өгч байв.
Алдартай загвар зохион бүтээгч тэрээр ажлаасаа таашаал авч инээмсэглэнэ.
Хүн бүр түүнийг ажиллаж байхыг харах дуртай.
Тэр юу юунаас илүү жаргаж ажилладаг болохоор л байх..
"Харцаа жаахан зөөллө. Гараа анхаараарай."
Өндөр царайлаг залууд нухацтай зөвлөн зогсох Юнги Намжүүнтэй байдгаасаа үнэхээр өөр байв.
Ая ахин явж эхэлнэ.
Царайлаг загвар өмсөгчид Юнгигийн загваруудыг амилуулах шиг огшим мэдрэмж төрүүлнэ.
Бүх загвар дуустал Юнги анхааралтай ширтэж зогсоод толгой дохилоо.
Санаанд нь нийцэж байгаа бололтой баяртай инээмсэглээд алгаа ташив.
"Сайн ажиллаа залуусаа~ Маргааш ч энэ эрчээрээ байцгаая~!"
Юнги ялдам бөгөөд баяртайгаар инээвэл ажилчид нь болон загвар өмсөгчид ч хөөрөлдөн бие биедээ алга ташна.
"Хонгор минь?"
Намжүүн хоолойг сонсоод Юнги гайхан эргэж харна.
Намжүүн ойрд ажилтай гээд хүргэж өгөхгүй яваад байсан учир завгүй л гэж боджээ.
Юнги хайртай хүнээ хараад зөөлөн харцаар ширтэн мишээв.
Намжүүн гартаа барьсан тортой хоолоо ширээн дээр тавьна.
"Та хэдийг хоолоо идээгүй байх гээд аваад ирсэн юм. Сайхан хооллоорой~"
Ажилчид нь Намжүүнд баярлан хоолонд дөхөв.
Өглөөнөөс хойш Юнги бэлтгэлээ төгс болгох гэж тэднийг хоолонд нь оруулаагүй ажээ.
"Хариуд нь Юнгиг аваад явлаа шүү~"
Намжүүн нүдээ ирмэн Юнгиг хөтлөөд гарвал ажилчид нь түүнд уйлан талархана.
"Дизайнерын нөхөр шилдэг нь!♡"
Юнги нөхөр гэдэг үгийг нь сонсоод догдлов.
Намжүүны нөхөр..
Ким захирлын нөхөр..
Нөхөр минь~
Юнгигийн нөхөр Ким Намжүүн..
Бодох төдийд сайхан сонсогдоод догдолсоор Намжүүныг хөтлөн гэр рүүгээ явав.
Нөхөр гэхээр л догдлодог
хөөрхөн золиг шүү~
^~^𝔱𝔞𝔢𝔪𝔲
![](https://img.wattpad.com/cover/305778242-288-k435101.jpg)
YOU ARE READING
Sweetypie~ | NamGi [ COMP ]
Historia CortaГүнж найз залуутай залуугийн богино түүхүүд~ | KNJ×MYG | Started: 22,03,26 Ended: 22,04,09 Credits to Taemu-