Юнги завгүй ажлын өдрүүдийг ард гараад бүтэн өдрийг унтаж өнгөрүүлжээ.
Үлдсэн нэгхэн хоногтоо Намжүүнтэй өнгөрөөхийг хүссэн ч галзуу найзууд нь зүгээр суулгахгүй нь бололтой байв.
Тэхён" Хөөе! Гараад ир гэж хэлсээр байхад гэр рүүгээ оруулчихаж байгаа байхгүй юу чи муу! Явъя даа, хүн гуай!"
Тэхён Намжүүны гараас татна.
Намжүүн буйдангаасаа тас зуурсан байх бол Юнги Намжүүныг гар, хөлөөрөө ороож чанга тэвэрсэн байв.
Тэд чадахаараа найзууддаа эсэргүүцэл үзүүлж байгаа нь энэ байлаа.
Жин хаалгыг нь цөм өшиглөж орж ирээд Намжүүныг чихдээд босголоо.
"Гуйж ажил удахгүй шүү! Давраад байгаарай, хоёр нусан дарцаг минь. Алжаалаа тайлъя гээд байхад сайхан ааштай байгаа дээр явахгүй гэнээ?!"
Намжүүн Юнгиг унагахгүйхэн шиг тэвэрсээр чихээ татуулан Жины машины хойд суудалд руу шидэгдэв.
Тэхён араас нь сэтгэл хангалуун инээн машиныхаа урд талын суудалд суух аж.
Намжүүн хойшоо харвал гэр бүлийн том машины хойд талд гэртээ байгаа юм шиг тухлах Жонгүг, Хусог хоёрыг харан нүдээ эргэлдүүлэнэ.
Юнги Тэхёнд татуулсан чихээ гараараа үрэн нулимсаа арчив.
Тэхён толиндоо ойлгож, хараад муухай хараад
" Уйлж тэнэгтээрэй, хөгшин бацаан минь!"Жин машинаа хөдөлгөж паркийн зүг давхина.
Намжүүн парк дээр очоод юун алжаалаа тайлах? Бүр ядрахаа мэдээд санаа алдвал Юнги дээрээс нь буун хажууд нь суув.
Жонгүг Юнгигийн үсээр оролдон
"Юнги-яа~ битгий уйлаа, очоод зөндөө тоглоом дээр тоглоё за юу~" гэв.
Юнги хариуд нь жижигхэн толгойгоо хөөрхөн хөөрхөн дохиод Намжүүнд наалдана.
Хосууд нэг бол нялуурч, нэг бол хэрэлдэж явсаар парк дээр иржээ.
Жин газрын зургийг нь хараад хаашаа явахаа тоочиглоод бусаддаа хэлнэ.
"За, одоо царай зүс аятайхан байгаа дээрээ зургаа даруулъя! Галзуу хулгана дээр суучихвал бүгд хувхай цайсан юмнууд тэнэг шд!"
Тэхён санал нийлэн толгой дохино.
Юнги ам нээх гэсэн ч Жин ширүүхэн харахад л шүлсээ залгин Намжүүны араар орж нуугдлаа.
YOU ARE READING
Sweetypie~ | NamGi [ COMP ]
Short StoryГүнж найз залуутай залуугийн богино түүхүүд~ | KNJ×MYG | Started: 22,03,26 Ended: 22,04,09 Credits to Taemu-