Намжүүн Юнгиг зүгээр унтуулахгүй байв.
Хөлийг нь гижигдээд эсвэл үнсээд салахгүй байгаад нь ядарсан Юнги уцаарлана.
"Ким.Нам.Жүүн!!! Зүгээр л болиод өг! Сүүлийнхээ тэвчээрээр андгайлъя! Алчихна шүү!"
Олон хоног илүү цагаар ажилласан тэрээр нүднийхээ доогуур зураастай болжээ.
Намжүүн загнуулсандаа гоморхон уруулаа унжуулсаар өрөөнөөс гарав.
Юнги нүдээ эргэлдүүлчхээд буцаж унтана.
---
Юнгигийн утас гурав дахь удаагаа чийртэй нь аргагүй гонгиноно.
"Хараал ид! Намжүүн чамайг ална даа.."
Үглэсээр утсаа авбал Намжүүны гомдолтой хоолойг сонсоод гайхан яриаг нь ойлгох гэж хичээв.
"Юнги-яа!! Энэ Тэхён Жин хоёр чинь.. намайг дээрэлхээд байна! Ий ий ий ий... Намайг авраарай, Юнг-" үгээ гүйцээж амжаагүй байтал Жины араас нь "Чи муу юундаа уйлаад байгаа тэнэг вэ?! Гараад дэлгүүр л ор гэсэн биздээ!!" гэх нь дуулдана.
Юнги нүд нь томрон хайрт нь уйлж байгаад хамаг анхаарлаа өгөөд утсаа таслав.
Хэсэг хугацааны дараа.
Жины гэрт түс тасхийн түмпэн шанага тачигнах нь чанга сонсогдож араас нь хүмүүсийн уйлах дуу цуурайтна.
Юнги гараа хооронд нь үрэн нусаа татаад ууртай харав.
Урд нь гараа өргөж суух Жин Тэхён, Жонгүг, Хусог дөрөв уйлж, нусаа татна.
"Ахиж Намжүүныг дээрэлхээд үзээрэй! Тэр үед мөчийг чинь санжуулна шүү! Ойлгосон уу!"
Нөгөөдүүл нь гомдолтой харцаар хараад толгой дохино.
Жин хамартаа салфетка чихсэн байх бол, Тэхён хавдсан духаа хааяа нэг үрээд уйлж сууна.
Хэлмэгдсэн Жонгүг Хусогоор хамгаалуулсан тулдаа бүгсэн дээрээ хэд цохиулаад өнгөрсөн.
Харин Хусог хацартаа шанаа авч, далаараа дүүрэн жижигхэн гарын оромтой болтлоо алгадуулжээ.
Намжүүн Юнгигийн ард бахархалтай нь аргагүй додигор зогсоно.
Юнги" Ахиж дээрэлхвэл шууд хэлээрэй!" хэмээн Намжүүны нурууг илж тайтгаруулна.
Намжүүн инээд алдан "За~" гэлээ.
Намжүүныг загнаж байгаа нь:
Намжүүныг хамгаалж байгаа нь:
Хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг билүү ккк
𝔱𝔞𝔢𝔪𝔲
YOU ARE READING
Sweetypie~ | NamGi [ COMP ]
Historia CortaГүнж найз залуутай залуугийн богино түүхүүд~ | KNJ×MYG | Started: 22,03,26 Ended: 22,04,09 Credits to Taemu-