Юнги Намжүүн хоёр хөтлөлцөн алхана.Ажлаа тараад ядаж нэг өдрийг гэр рүүгээ алхаж өнгөрүүлдэг бөгөөд өнөөдөр тэр өдөр нь юм.
Амттай сүшиний газрын хажуугаар өнгөрнө.
Юнги эндээс хоол аваад явъя гэсээр байгаад Намжүүныг хоолонд явуулав.
Өөрөө гадаах сандал дээр нь суун элдвийг ажиглана.
Хүүхдүүд шуугилдаж, хүмүүс нааш цааш холхилдоод л.. ихээхэн хөл хөдөлгөөнтэй байлаа.
Хүмүүсийн анхаарлыг татах газар хэдэн өндөр охид цуглав.
Бүжгийн байрлал аваад дуу явж эхлэхэд бүжиглэж эхлэнэ.
Дууны дахилт хэсэг дээр бүгд ташаагаараа хөдлөж байгааг нь Юнги нүд салгалгүй ширтэнэ.
Хажуудаа Намжүүныг ирснийг ч анзаарсангүй.
Өлссөнөөс үү? Халуухан охидын тачаангуй бүжиг харсанаас уу? Юнгигийн завьжыг даган шүлс нь урсажээ.
Намжүүн хоолойгоо засаад " Таалагдаж байна уу? Гаж донтон юм уу?!" гэвэл Юнги цочиж хараад хоолойгоо засав.
Үнэхээр л гаж донтон шиг ширтээд байсан бололтой.
Намжүүн эсэргүүцэж юм хэлсэнгүйд нь уурлан сүшигээ шидчихээд гараас нь татав.
Юнги байн байн хойшоо эргэн охидыг ширтэнэ.
Булан тойрон хананд шахаад ширүүн ширтэх Намжүүныг хараад Юнги эмээнгүй харав.
"Хашраагүй бололтой? Ахиад шийтгэл авсаар байна уу, хонгор минь~"
Юнги шүлсээ залгин доошоо харна.
Өмнөх явдлыг бодохоор л бие нь нэлэнхүйдээ өвдөх шиг болно.
"Зүгээр л ... би.. охин.. биш бүжгийг нь! Бүжгийг нь харсан юм!"
Намжүүн нүдээ онийлгон харна.
Юнги сандарсандаа чичрэх аж.
"Бүжиг юм биздээ? Бүжиг хармаар байсан юм уу? Манай Юнги~"
Намжүүны хоолой доогтой сонсогдвол Юнги чадлаараа амьсгаагаа даран юу хийхийг нь ажиглана.
Намжүүн гадуураа өмссөн нимгэн урт цамцаа задгайлан ташаагаараа Юнгид ойртон бүжиглэнэ.
Ард нь нөгөө дууны чанга ая сонсогдож сайхан харагдана.
Юнги өөр тийшээ харах гэсэнд хацрыг нь хөдөлгөөнгүй болгож бариад ташаагаараа уян налархай хөдлөв.
"Намжүүн болиоч дээ! Харья."
Юнги хүмүүс ийм мангар байдлыг нь харчихвий гэсэндээ эмээнгүй шивнэлээ.
Намжүүн л хэнэггүй байдаг болохоос том компаний захирал гээд хүмүүс таниж мэднэ гээд айна.
"Бүжиг хармаар байсан гэсэн биздээ?! Тэгээд хүссэнээрээ хар л даа."
Чихэн дээрээ халуухан амьсгаа мэдрээд Юнги ичив.
"Би хараад болчихсон! Явъя~"
Намжүүныг чирэх Юнги улайж, сандарсан байртай явах бол Намжүүн зэвүүн инээмсэглэн алхана.
Толгой дотроо аль хэдийнэ яаж шийтгэхээ бодоод явж байгаа янзтай..
За, бас л шийтгүүлэх нь ээ Юнги~
Уг нь жаахан хүүхэд ч унших боломжтой хөөрхөн гэгээлэг бичвэр болгохоор төлөвлөж байсан юм. Dirty mind бүр даам байна аа хха..
Найрвал гурван шипээрээ (+) бичээд өгч болно жүү ккк
19 days манхвунаас санаа авсан болно.
𝔱𝔞𝔢𝔪𝔲

YOU ARE READING
Sweetypie~ | NamGi [ COMP ]
KurzgeschichtenГүнж найз залуутай залуугийн богино түүхүүд~ | KNJ×MYG | Started: 22,03,26 Ended: 22,04,09 Credits to Taemu-