Бяцхан Жихүн гурван сар хүрлээ.
Хөөрхөн бондойчихсон учир аав нар нь ээлжилж бага багаар өргөхгүй л бол гар нь чилдэг болж.
Жонгүг хүүгээ хувцаслан бэлдэнэ.
Энэ сарынхаа вакцинд явах гэж бөөн юм болж байв.
Жихүн хувцсаа өмсгөж дуусахад нь хачин царайлж байгаад баачхав.
Хусог санаа алдаад хувцасыг нь тайлж цэвэрлэх ажилдаа орсон бол Жонгүг Жихүны муухай болгосон хувцасаа солихоор явна.
Хосууд маань хүүгээ асраад хэдийнэ даджээ.
"Үр минь дээ үр минь~ баагаад байж болохгүй шүү дээ~ эмнэлэгт явахгүй гээд бяцхан эсэргүүцэл үзүүлээд байгаа хэрэг үү~?"
Хусог өхөөрдөм үрээ эгдүүрэн эгдүүрэн дахин хувцаслана.
Жихүн ойлгож байгаа юм шиг давхраатай алаг нүдээ алга болтол инээвэл хацар нь булцайгаад шүлс нь гоожив.
Хусог өхөөрдөж өргөөд нүүрийг нь арчиж сайн гэгч нь үнсэж авж байтал Жонгүг бууж ирлээ.
Нялх үр нь өөдөөс нь хөөрхөн инээж ход ход дуу гаргана.
Жонгүг ч өхөөрдөж нэг үнсээд нөхрөө бас үнсээд машины түлхүүрээ авлаа.
---
Тэд ойрхон байх эмнэлэгийнхээ зогсоолд машинаа тавьна.
Жонгүг хүүгээ өргөх бол Хусог солих хувцас, живх, сүүг зэргийг хийсэн цүнхийг нь үүрээд Жихүныг саатуулах тоглоом сажигнуулна.
Тэд жаахан орой ирсэн болохоор хүүхдүүд бараг л байхгүй байв.
Жонгүг эмчтэйгээ мэндлээд хүүгийнхээ хувцасыг тайлна.
Жихүн дургүй байгаа бололтой уйлагнахад Хусог тоглоомыг нь атгуулаад сүү өгөв.
"Жихүн сайн байсан уу~?"
Эмч бүсгүй эрүүл торниж байгаа Жихүныг аав нараас нь асууна.
Хусог толгой дохиод инээмсэглэн хурууг нь бандгар гараа чанга атгах хүүгээ харна.
"Хоолоо сайн идэж байгаа ч броклитой зутан л идэхгүй юм. Яаж энэ хүүхдийг идүүлнэ ээ.. хаа"
Жонгүг ногоо идэхгүй өдрөөс өдөрт жин нэмэх хүүгээ өвөр дээрээ суулган ийн хэлнэ.
Эмч инээж" Хүүхдүүд бүгд л багадаа ийм байдаг юм. Бага багаар өгөөд үзээрэй. Гол нь ногоо шүү дээ^^" гэв.
Эмч тариураа харан нэг цацруулж аваад Жихүны бүгсийг нь спиртээр арчина.
Жихүн чангаар уйлна.
Жонгүг тайвшруулж хөөрхөн гэдсийг нь илэх бол Хусог дандаа сандардаг шигээ сандарна.
Хусог хүүтэйгээ хамт уйлах нь холгүй сандал дээрээ тогтож сууж ядна.
Болдог бол өмнөөс нь тариулмаар..
"Эмчээ! Хурдхан тариач дээ! Хүүхэд уйлаад байхад, ямар хэцүү юм бэ!"
"Миний үрээ~ Миний Жихүн битгий уйлаарай~ аав нь хажууд нь байна шүү~"
Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн Хусог нулимсаа барьж ядан дуртай тоглоомыг нь өмнө нь дуугаргаж саатуулах гэнэ.
Жонгүг түүнийг харж нүдээ эргэлдүүлэв.
Хусог хүүхэдтэйгээ хамт уйлсаар вакциныг нь амжилттай давлаа.
Арай гэж тайвширсан Жихүныг Хусог тэврээд бүүвэйлнэ.
"Миний хөөрхий үр~ айсан уу? Зөндөө айгаад л тэгж уйлсан байх даа. Ивий~ ивий~ миний үр..одоо уйлахаа болиод унт, унт. Ахиад энэ муухай өрөөнд ирэхгүй за юу~"
Эмч Хусогыг шоолж инээгээд Жонгүгт Жихүнд идүүлж болох хоолыг хэлж өгнө.
Хусог хүүхдээ хувцаслаж дуусаад сар бүр хайртай ганц үрийг нь өвтгөж уйлуулдаг эмч рүү гомдолтой харсаар гарна.
"Яана даа энэ хүүхэд. Хэзээ том болно оо! Өөрийгөө аав нь гэдгээ мэддэг л байх даа?"
Жонгүг Хусогыг өхөөрдөн амандаа бувтнаад цүнхээ үүрээд араас нь гарлаа.
Гэнэт ийм хөөрхөн юм бичмээр санагдаад..
Өөрөө бичиж байхдаа хүртэл уйлах шахлаа π^π𝔱𝔞𝔢𝔪𝔲

YOU ARE READING
Sweetypie~ | NamGi [ COMP ]
Short StoryГүнж найз залуутай залуугийн богино түүхүүд~ | KNJ×MYG | Started: 22,03,26 Ended: 22,04,09 Credits to Taemu-