Шийтгэл!

423 45 15
                                    

Юнги жижигхэн мууртай дэвтрээ ахин дахин харна.

Нягтлаад, бас дахин нягтлаад л.

Хусог түүнийг ширтэнгээ гүзээлзгэний шейкээ сорно.

"Хмм, бүтэх болов уу?"

Хөмсөг нь атиралдан, нурмагар харцаар Хусогыг ширтэнэ.

Бялуундаа яваад ирсэн Тэхён Юнгигийн духыг цохино.

"Заавал төгс болгох гэж өөрийгөө битгий зовоо! Угаасаа хүссэнээр болдоггүй юм."

Зүүн гарын ядам хуруугаа харан инээх аядав.

Тэхён Жинээс гэрлэх санал авсан өдрөө дурсана.

Жин төгс байлгах гэж хичээснээсээ болоод саналаа тавьчхаад л стрессээс болж эмнэлэгт хэвтсэн.

Жонгүгт зүгээр л гэрлэх үү? гэж асуугаад санал тавьчихсан Хусог ичиж чимээгүйхэн сууна.

Юнги санаа алдаад дэвтрээ харсаар..

"Намжүүн амттанд дургүй байдаг.. бөгжөө яаж өгвөл зүгээр юм болоо..?"

Тэхён гэнэт сайхан санаа олсон аятай нүүр дүүрэн инээхэд нь өнөөх хоёр нь айв.

Ингэж инээх бүрт ямар нэг аймшигтай зүйл болдог...

---

Намжүүн ядарсан хүн гэртээ орж ирлээ.

Гэр нь урьдын адил харагдах ч..нэг л өөр уур амьсгал мэдрэгдээд байв.

Хөшсөн хүзүүгээ дуугаргаад зочны өрөөндөө орохдоо цочиод хойшоо уналаа.

"Ээ бурхан минь! Юнги~!!"

Юнги арьсныхаа өнгөтэй төгс зохицох цагаан хослол өмссөн байх бөгөөд эдэлвайс болон нил цэцгийн баглаа барьсан байв.

Нил цэцэг нь хайр сэтгэл минь ариухан өгөөмөр байгаасай гэсэн утгыг бэлэгддэг бол, эдэлвайс нь үнэнч хайрын бэлэгдэл ажээ.

Юнги хоолойгоо засаад

-" Ким Намжүүн. Би чамд хайртай, дандаа хэлдэггүй ч хажууд минь байхгүй мөчүүдэд чамайг ихээр үгүйлж, санадаг. Чиний үнэрийг, биеийн чинь дулаан, нүүрийг минь үнсэх уруул, гарыг минь атгаад илдэг том гар бүгдийг чинь сэтгэл зүрх, эд эс бүхэн минь нэхэн санагалздаг. Чамгүй амьдрал надад төсөөлөгддөггүй, чамгүй хором бүр үнэхээр муухай байдаг.

Намайг ийм болгосныхоо шийтгэлийг үүрээд үүрд хамт байгаа ч?"

хэмээн өвдөг дээрээ сөгдөн бөгжөө гаргаж ирэв.

Намжүүн нулимсаа арчаад Юнгитэй зэрэгцэж суугаад том гараараа хацрыг нь илнэ.

"Чамтай үүрд байх шийтгэл нь юм бол.. дуртайяа үүрнэ ээ."

Юнги инээмсэглэн хацрыг нь илэх гарыг атган бөгжөө зүүж өгөв.

Тэд босож зогсоод үнсэлцэнэ.

Хажуунаас нь бичлэг хийж байсан хоёр баярлаж дэвхцэнэ.

"Аягүү~ миний зулзага ийм том болчих гэж~"

Тэхён Юнгиг ширтэн шивнэнэ.

Хусог " Чиний зулзага том болоод байдаг, чи өөрөө том болох болоогүй юу?" хэмээн туулайны пажама өмссөн Тэхён руу харан санаа алдлаа.

Няа няа~ хөөрхөн бичвэр маань ингээд дууслаа~!

15 хэсэг хамт байсанд баярлалаа.
Олон урмын үгээр тэтгэгдээд, эрч хүчтэй бичиж дуусгалаа~✊🏼

Энэ дээр гарсан шипүүдээрээ үргэлжлүүлэн олон бичвэрээ бичнэ ээ~ Vkook шиг алдартай шип болгоно хха.

За за, дараагийн бичвэрээрээ ахин уулзацгаая~♥️

𝔱𝔞𝔢𝔪𝔲

Sweetypie~ | NamGi [ COMP ]Where stories live. Discover now