1

531 55 22
                                    

1995 оны 10 сарын 25. Ким-н гэрт бүх л найз нөхөд хамаатан садан нь цуглан дуу шуу хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Ким Дунвон Ким Суёон нар 45 насны босгон дээрээ хоёр дахь охиноо өлгийдөн авсан нь энэ юм.

Энэ хорвоод мэндлээд тав л хонож байгаа бяцхан охиныг Ким Ина гэдэг. Төрөөд удаагүй хэр нь хүн бүр лүү тогтон харж, эгдүүтэй инээх энэ бяцхан охин үнэхээр хайр татам.

Бяцхан охины хайр татам байдалд бүхнийг умартсан байсан хүмүүс сая л орой болсныг анзааран эхнээсээ явахаар зэхлээ.

Дунвон Суёон нар ирсэн зочдыг үдэж өгөөд эргээд зочдын өрөө рүү ороход бяцхан охин нь тэдний хамгийн сайн найз болох Хуажины гар дээр тухтай нь аргагүй унтаж байлаа.

Суёон: Инаг нааш нь өгчих. Цаг орой болсон байна. Харьж амар гэсээр найзаасаа охиноо авахад саяхан тайван унтаж байсан охин нь час хийтэл уйлж эхлэх нь тэр.

Суёон: яасан бэ? Ээжийн бяцхан гүнж муухай зүүд зүүдлээ юу? гэсээр нааш цааш алхан охиноо тайвшруулах гэж хичээх боловч бяцхан охин нь тайвширсангүй.

Хуажин: тухтай унтаж байхад нь гэнэт сэрээчхээр уурлаж байгаа бололтой гэсээр охиныг ээжээс нь авахад бяцхан Ина Хуажины гар дээр ирэнгүүтээ чимээгүй болон тайвширчхав.

Дунвон: охинд минь чи таалагдсан бололтой.

Хуажин: ёстой хөөрхөн юм аа. Над дээр ирэхээрээ чимээгүй болчхоод байх юм гэсээр үнэхээр жаргалтай байгаа бололтой нүүр дүүрэн инээмсэглэн охиныг ширтэнэ.

Аль хэдийн 45 хүрсэн ч одоо ч ганц бие түүнд энэ бүхэн сэтгэл хөдлөм сайхан мэдрэмж төрүүлсэн байх.

Ина зөвхөн Хуажин дээр очихоороо чимээгүй болчхоод байсан учир Хуажин явах гэж яарсангүй охиныг тэврэн буйдан дээр сууна.

Мина: аав зурагтаа асаа даа. Дөнгөж сая зам тээврийн том осол гарсан гээд шуурхай дамжуулж байна.

Дунвон зурагтаа асаан мэдээн дээр тавиад: Хуажин, энэ танайх руу явдаг зам биш үү?

Хуажин: тийм байна. Ина уйлаагүй би түрүүнд шууд гарсан бол осолд орж магадгүй байжээ. Хүүхдийн зөн совин гэдэг гайхмаар зүйл байгаа шүү.

----------------------------------

Ина 5 нас| Цэцэрлэг

Суёон: өнөөдөр хөгжилтэй байсан уу?

Ина: тийм ээ, ээжээ. Бид нар гэр бүлээ зурсан.

Суёон: ямар мундаг юм бэ. За явцгаая.

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now