12

179 35 10
                                    

Бид хоёр тэр хүнээс бага зэрэг цэрвэн хажуугаар нь гараад явах гэтэл "та хоёрын зүүд биелдэг үү?" гэх асуулт бид хоёрыг зогсоож орхилоо.

Би: юу?

Өвгөн: алтан мэлмийн өөр чадвар юу байдаг билээ гэж хэлээд бодож байгаа бололтой сахлаа эмрэн хэсэг зогсоод: аа тийм зүүдний ертөнцөөр аялах. Харагдсан зүүд бүр лүүгээ орж чадах чадвар. Та хоёр аль нь вэ? гэсээр бид хоёрыг сонжих мэт мушилзан бид хоёрыг ширтэнэ.

Жимин: юу яриад байгаа юм?

Өвгөн: миний юу ярьж байгааг хэн хүнээс илүү мэдэж байж. Зүгээр л алтан мэлмийн аль чадвартайг чинь л асууж байхад яагаад ийм сүртэй хүлээж аваад байгаа юм? Сүүлийн 30 жил огт алтан мэлмий хараагүй, тэр тусмаа алтан мэлмий огтлолцсон байхыг анх удаа л харж байгаа болохоор жоохон сонирхол хөдлөөд тэгээд л та хоёр дээр ирсэн юм.

Жимин: алтан мэлмий гэж юу юм?

Өвгөн: хүн бүр л зүүд зүүдэлдэг. Дөнгөж төрсөн хүүхэд хүртэл. Юуны өмнө зүүд гэж юу вэ гэхээр тээр тэнд байгаа гэж хэлээд тэнгэр лүү зааснаа үргэлжлүүлэн: ертөнцийн дээд төвөөс илгээж байгаа мэдээллийг л зүүд гэж нэрлэдэг юм. Хүн бүрийн дээд төвтэй холбогдож чадах чадвар янз бүр байдаг болохоор зарим хүмүүс утга төгөлдөр үйл явдалтай зүүд зүүдэлж байхад зарим хүмүүс ямар ч утгагүй ойлгомжгүй ертөнцөд байхгүй хий хоосон зүйлийг зүүдэлдэг. Бидний яг толгой орой буюу зулай гэж нэрлэгддэг хэсгээс нүдэнд үл үзэгдэх бүдэг цэнхэр туяатай олс шиг судал буюу цэнхэр мэлмий дээшээ дээд төвтэй холбогдсон байдаг. Тэр судлаар дээд төв мэдээллээ явуулж хүмүүс тэр судлынхаа чадлын хэмжээгээр хүлээж авч зүүдийг бий болгодог. Харин хүмүүс дунд маш бүр маш ховор тохиолдолд тэр цэнхэр туяатай судал нь алтан шар өнгөтэй төрсөн хүмүүс байдаг. Яг та хоёр шиг. Алтан судал буюу алтан мэлмий нь дээд төвөөс илгээсэн мэдээллийг хамгийн төгс төвшинд хүлээж авч чаддаг болохоор зүүдэлсэн зүүд бүр нь биелдэг. Гэхдээ зүүд зүүдэлсэн болохоор тэр нь биелдэг гэхээс илүү угаасаа ирээдүйд болох зүйлийг дээд төвөөс урьдчлан харуулдаг гэж ойлгож болно. Дээд төв хүн бүрт ирээдүйд болох үйл явдлын мэдээллийг явуулдаг ч энгийн цэнхэр мэлмийтэй хүмүүс мэдээллийг бүрэн гүйцэт хүлээж авч боловсруулж чаддаггүй болохоор зүүд нь дээд төвийн илгээсэн мэдээллээс гажууд байдаг. Хааяа нэг энгийн хүмүүсийн зүүд биелэх тохиолдол байдаг. Тэр нь дээд төвийн мэдээг бүрэн гүйцэт зөв хүлээж авч чадсан болохоор биелсэн хэрэг. Харин алтан мэлмийн өөр нэг чадвар болох зүүдээр аялах чадвар бол дээд төвийн илгээсэн мэдээллийг дутуу дулимаг хүлээж авсан хүмүүсийн зүүдийг чиглүүлэх. 

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now