11

223 42 18
                                    

Ээжийн хагалгаа хийгдсэн тэр өдрөөс хойш 2 сар өнгөрсөн байна. Ээжийнх уушгины хорт хавдар байсан болохоор ээжид юу юунаас илүү эмчилгээ болох зүйл нь цэвэр агаар байсан юм. Тийм болохоор одоо аав ээж хөдөө амьдарч байгаа.

Жимин бид хоёрын хувьд хүн бүр бид хоёрыг үерхээд удаж байгаа гэж бодож байгаа ч бид хоёр тэр өдрөөс л албан ёсоор үерхэж эхэлсэн.

Одоо Жимин ажлын бус цагаар төлөвлөгөөгүй адал явдалтай амьдарч сурч байгаа.

Өнөөдөр хагас сайн өдөр учир Жимин бид хоёр аав ээж дээр очихоор явах гэж байна.

Жимин араас тэврээд: юу хийж байгаа юм?

Би: замдаа идэх кимбаб хийж байна.

Жимин: авч явах юмнуудаа машинд хийчихсэн. Явахад бэлэн.

Би: за, кимбаб бараг л боллоо.

Жимин хацар дээр үнсээд: хайр нь машиндаа хүлээж байя.

Би: за.

------------------

Хотоос нэлээн зайтай учир өглөө гайгүй эрт гарсан ч нар жаргахын алдад аавын гэрийн үүдэнд ирлээ.

Жимин бид хоёр аав ээжид авсан юмнуудаа барьсаар хашаа руу нь ороход Жиминий аав ээж ирчихсэн байх бөгөөд тэр дөрөв гадаах саравчинд хөзөр тоглоод сууж байлаа.

Жимин: юу вэ? Та хоёр энд юу хийж байгаа юм?

Ж.ээж хөзөр лүүгээ харсаар: худындаа ирж болохгүй юу? Та хоёрын өмнөөс хуримыг чинь ярьж байлаа.

Жимин инээн: тийм байхаа. Яг хуримын тухай ярьж байгаа юм шиг харагдаж байна.

Би: ээж бие нь гайгүй юу?

Ээж хөзөр лүүгээ харсаар: сайн байгаа. Одоо бол цоо эрүүл болсон. Харин энэ мод л сайн ирэхгүй байна даа.

Би: ёстой нэг. Охин нь ирчхээд байхад хялам ч хийхгүй юм аа.

Ээж: хоноод явна биз дээ. Оройн хоолон дээр сонин сайхнаа яръя.

Би: цуцу хэчнээн цаг сууж байгаан бэ? Нуруу ууц чинь чилчихлээ.

Ээж: за за дотогшоо ор. Худлаа үглээд зогсоод байх юм.

Хоёр аавд бол бүр бид хоёрыг ирснийг мэдэх ухаан ч байхгүй байгаа бололтой. Бид хоёр луу харсан ч үгүй мэнд ч мэдсэнгүй. Тэр дөрөв бид хоёрт анхаарах сөхөөгүй тоглож байсан болохоор Жимин бид хоёр авч ирсэн юмнуудаа тавихаар байшин руу ортол гал тогоонд баахан хүмүүс хоол хийж байлаа.

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now