2

260 39 25
                                    

Жиа: чи ер нь жоохон нойрмог байх шиг байнаа. Угаалгын өрөө ороод хүйтэн усаар нүүр гараа угаачхаад ир.

Би: заа

Угаалгын өрөө ороод хэсэг юу болоод байгаа, яах ёстойгоо бодлоо.

Магадгүй яг одоо болж байгаа энэ бүхэн хувь тавилан, энэ ертөнц энэ амьдралын надад өгч байгаа боломж байж болно. Тэр зүүдэнд би үнэхээр аз жаргалтай байсан. 27 жил мэдэрч байгаагүй тийм их аз жаргалыг мэдэрсэн гэж хэлэхэд буруудахгүй. Зүүдэндээ тийм жаргалтай байсан юм чинь бодит амьдрал дээр ч гэсэн жаргалтай байна гэсэн үг. Тийм болохоор хэнд ч зүүд минь биелээд ийм зүйл болсон тухай хэлэхгүйгээр жинхэнээсээ түүнтэй үерхдэг юм шиг байх хэрэгтэй. Яасан ч салж, энэ том боломжийг алдаж болохгүй.

Нүүр гар шүд амаа угаачхаад угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Жиа аль хэдийн өглөөний цай бэлдээд эхэлчихсэн байлаа.

Би: за би юу хийх үү?

Жиа: миний бэлдсэн зүйлсийг амталж болгоод хоол болгочих.

Би: тэр мэдээж.

Жиа: нэлээн их хоол болох юм шиг байна. Жиминд хоол аваачиж өгсөн нь дээр байх. Хоёуланг нь хоолоо хийгээд идэж байтал угаасаа өдрийн цайны цаг болоод таарна.

Би: хаана ажилладгийг нь чи мэддэг юм уу?

Жиа: чи л өөрөө манай найз залуу Хёньдэ группийн салбар хариуцсан захирал болсон гээд л гайхуулаад байсан биз дээ.

Би: Хёньдэ групп гэнээ?? захирал аа?? Яаж тэр том группийн захирал байна гэж? Хөгшин юм уу?

Жиа: яагаад ийм тэнэг тэнэг юм асуугаад байгаа юм бэ? Жиминд хоол аваачиж өгчхөөд эмнэлэг яв.

Би: зүгээр л жоохон тайлбар хийчих л дээ.

Жиа: чамтай чацуу.

Би: хөөх залуухан, баян, эелдэг, халамжтай. Гайхалтай. Киноны гол дүрийн залуу шиг төгс байх нь.

Жиа: аан энэ нөгөө өдөр болгон шинээр дурлана гэдэг нь үү?

Би: тийм ээ, тэр нь.

Жиатай хоол хийж идээд хамтдаа хоололчихоод үлдсэн хоолоо савлаж аваад хэзээ ч харж байгаагүй ч яг л мөрөөдөлд минь төгс тохирох шинэхэн найз залуу руугаа явлаа.

Жиад орон гаран тэнэг мангараараа дуудуулан байж ажлын газрынх нь хаягийг аваад такси барин ажил руу нь явлаа.

Ганнам дүүрэгт байрлах Хёньдэ кампанийн байранд ирлээ. Одоо ч сайн итгэж өгөхгүй л байна. Үнэхээр надтай чацуу залуу энэ салбарын захирал гэхээр дээрээс нь зүгээр л зүүд зүүдэлж сэрээд энэ залуугийн найз бүсгүй болсон байх гэж.

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now