8

182 40 17
                                    

Бид 2 кино үзэж байгаад тэр чигтээ буйдан дээр унтчихсан байлаа.

Өглөө сэрэхэд би буйдан дээр биш Жиминий орон дээр хэвтэж байв. Гэвч Жимин байсангүй. Босон бусад өрөөгөөр нь явж үзсэн ч Жимин гэртээ байсангүй.

Утсаа аван түүн рүү залгах гэтэл түүнээс зурвас ирлээ.

"Компани дээр ажилтай байна. Үдээс хойш очно" гэсэн товч бөгөөд тодорхой зурвас байв.

Нэгэнт энд хоночихсон бас цаг аль хэдийн өдрийн 12 болсон учир явах гэж яарсангүй. Түүний ирэхийг дөхүүлж байгаад оройн хоол хийх санаатай буйдан дээр утсаа ухаад хэвтэж байтал хаалганы хонх дуугарлаа.

Хонх дарж байгаа болохоор Жимин Тэхён хоёрын аль нэг биш гэсэн үг. Танихгүй хүн бололтой. Хүн байхгүй юм шиг чимээгүй байж байгаад явуулчихъя гэж бодоод сууж байтал Жимин залгалаа.

Би: байна. Ажил нь дуусчихсан уу?

Жимин: үгүй ээ. Арай болоогүй байна. Аав ээж ирчихсэн байна гэнэ. Хаалга тайлж өгөхгүй байна гэх юм. Чи явчихсан юм уу?

Би: үгүй ээ. Танихгүй хүн юм байх гэж бодоод л. Би одоо хаалгаа тайлчихъя аа.

Жимин: за, баярлалаа гэж хэлээд утсаа тасалчихлаа.

Бага зэрэг сандран гүнзгий амьсгаа авсаар хаалга тайлбал 50 гаран насны харагдах ч үнэхээр дэгжин хувцасласан эрэгтэй эмэгтэй хоёр зогсож байлаа.

Би: сайн байцгаана уу? Хаалганы гадна удаан хүлээлгэчихлээ. Уучлаарай.

Ж.ээж намайг тэврээд: зүгээр дээ. Уулзаагүй удчихсан чинь бид хоёроос бишүүрхээд байгаа юм уу? Яагаад биеэ бариад байгаа юм? гэсээр дотогш орлоо.

Би: хаалгаа тайлахгүй удчихсан болохоор санаа зовоод л. Гэхдээ та хоёр хаалганых нь нууц үгийг мэддэггүй хэрэг үү?

Ж.аав: цаадах чинь бид хоёрт нууц үгээ хэлдэггүй юм.

Би: өө тийм үү?

Ж.ээж: та хоёр хамт амьдарч байгаа юм уу? гэсээр ёжтой инээлээ.

Би: үгүй ээ. Өчигдөр харин санаандгүй унтаад энд хоночихсон байна лээ.

Ж.ээж: санаандгүй унтсан гэнэ шүү. Хэзээ нэг хуримаа хийж хамт амьдраад ачийн зулай үнэрлүүлэх хүмүүс вэ?

Би: тийм юм арай болох болоогүй байхаа.

Ж.ээж: юун болоогүй гэж хэчнээн жил үерхэж байгаа билээ. Одоо тэгээд ч 30 хүрэх гэж байж. Төрөх чинь оройтлоо.

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now