4

224 39 21
                                    

Жимин намайг тэврээд хэсэг зогсож байснаа гэнэт л өөрийнхөө юу хийгээд байгааг ойлгох шиг намайг өөрөөсөө бага зэрэг хүчтэй түлхэн холдууллаа.

Жимин хоолойгоо засаад: за юутай ч бүдүүлэг үг хэлсэн болохоор уучлалт гуйлаа. Уучлах эсэх нь чиний сонголт. Баяртай гэснээ шууд л яваад өглөө.

Зохиолчийн талаас

Жиминий гэрт

Тэхён: за яасан уучлалт гуйсан уу? Аймаар уурлаж байна уу? Уучлахгүй гэнэ үү?

Жимин: ярилцах хэрэгтэй байна.

Тэхён: Инатай юу?

Жимин: чамтай.

Тэхён: юуны тухай? Ойрд чиний яачаад байгаа тухай юу?

Жимин: бараг л. Миний ярихыг дуустал нь чимээгүй сонсоно шүү.

Тэхён: за

Жимин: Ина гээд байгаа тэр эмэгтэйн зүүдэнд орсон тэр шөнө л анх удаа би түүнийг харсан. Өмнө нь хүмүүсийн зүүд рүү орохдоо зүүдэлж байгаа зүүднийх нь нэг дүр болж тоглодог байсан яг тэрүүгээрээ түүний найз залуугийн дүрд тоглочихсон. Гэтэл өглөө нь тэр эмэгтэй миний ажил дээр ирсэн. Нарийн бичиг түүнийг миний найз бүсгүй үгүй ээ бүр сүйт бүсгүй гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй орж ирээд жинхэнээсээ миний найз бүсгүй шиг аашлаад байсан. Гэтэл чи хүртэл түүнийг миний найз бүсгүй гэж бодоод байх юм.

Тэхён: тийм ээ тийн. Чиний өчигдрөөс хойш яриад байгаа юмыг ойлгоод л байна л даа. Чамд итгэхгүй дээ ингээд байгаа юм биш. Хамгийн гол нь анх чиний түүнд сайн болсон, сэтгэлээ илчлэх гээд юу хийж болох тухай хайж нойргүй хонож байсан, түүнтэй үерхчхээд яаж баярлаж байсан гээд өнгөрсөндөх бүх дурсамж одоо ч надад тод санагдаад байхад чи зүгээр л түүний зүүд рүү ороод маргааш нь үерхдэг болчихсон байна гээд байгаа чинь хачин бас их ойлгомжгүй санагдаад байна.

Жимин: дурсамж гэнээ? Надад бол өчигдөр ажил дээр ирсэн, өнөөдөр гэрт байснаас өөр тэр эмэгтэйтэй холбоотой ямар ч дурсамж алга.

Тэхён: ямар сонин юм бэ?

Жимин: дэндүү олон хүний зүүд рүү орсноос болж намайг шийтгэж байгаа бололтой.

Тэхён: нээрээ тийм байх шүү. Нэг шөнө ч болов зүгээр өөрөө өөрийнхөө зүүдэн дотор байгаад зүгээр унт гэж хэлдэг шд би чамд.

Жимин: бас нэг сонин юм байна.

Тэхён: юу?

Жимин: сая түүнийг уурлаад гарахад тархи минь юу ч бодоогүй байхад нэг л мэдэхэд бие минь түүний араас очоод уучлалт гуйгаад бас түүнийг тэвэрсэн байсан. Тэр үйлдлүүдийг хийж байхад ухаан санааг минь өөр ямар нэгэн юм удирдаад байх шиг л өөрөө ч мэдэлгүй тийм юм хийчихсэн.

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now