13 Төгсөв

236 33 0
                                    

Өнөөдөр Жимин бид хоёрын хуримын өдөр.

Би яг одоо даашинзаа өмсчихсөн, нүүр үсээ янзалчихсан нэг ёсондоо түүнийхээ эхнэр болоход бэлэн болчихсон байна. Гэхдээ хурим эхлэх цаг арай болоогүй байгаа болохоор хүлээлгийн өрөөнд ганцаараа нааш цааш холхино.

Ээж: ямар үзэсгэлэнтэй харагдаж байнаа гэж уулга алдсаар Жиминий ээжтэй хамт орж ирлээ.

Ж.ээж: амьдралдаа хамгийн удаан хүлээсэн өдөр минь ингэж ирэх гэж. Анх өөрөө гэрлэж байхдаа ч ингэж догдолж баярлаж байгаагүй юм байна.

Ээж: хэлээд юу гэхэв. Энэ өдрийг ямар удаан хүлээ вэ.

Би: би ямар харагдаж байна.

Ээж: үнэхээр үзэсгэлэнтэй байна. Чи минь энэ ертөнц дээрх хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй.

Би инээмсэглэн: баярлалаа. Хайртай шүү, ээж.

Ээж намайг тэврээд: ээж нь ч бас охиндоо хайртай. 

Ж.ээж: ийм хөөрхөн бэртэй болж байгаадаа ээж нь үнэхээр баяртай байна. Насан туршдаа хүүг минь хайрлаж яваарай.

Би: тэгнээ.

Ж.ээж намайг тэврээд: хүүгийн минь амьдралд ирсэнд баярлалаа.

Бид гурвыг тэврэлдэн уйлахад бэлэн гурвуулангийх нь нүдэнд нулимс цийлгэнэн хоолой зангирч байтал аав ороод ирлээ.

Аав: хурим эхлэх болчихлоо. Та хоёр очиж байраа эзэл. Худлаа хүүхдийн сэтгэл үймүүлээд яваад байх юм.

Ээж: ойлголоо ойлголоо.

Ээж, Жиминий ээж хоёрыг гарсны дараа аав над дээр ирээд: охин хүүхэдтэй эцэг хүний хувьд энэ мөч л хамгийн жаргалтай боловч хамгийн хэцүү үе байдаг юм байна. Одоо хүртэл өлгийтэй үнэгчлээд унтаж байсан, дөнгөж хөлд ороод ганц хоёр алхаж байсан үе саяхан юм шиг байхад ингээд хүний эхнэр болох гээд байж байх гэж. Цаг хугацаа дэндүү хурдан юм аа.

Би зангирсан хоолойгоор: аав. Та өөрөө хүн уйлуулчих гээд байх юм.

Аав намайг тэврээд: хүний гэргий болно гэдэг том үүрэг хариуцлага. Аавдаа эрхэлдэг шигээ юм бүхэнд зөрүүдэлж өөрийнхөөрөө зүтгэж болохгүй шүү. Чи минь аавын бяцхан гүнж байхаа больж эр хүний амьдралын түшиг тулгуур болж байна. Түүндээ хэлсэн сэтгэлийн амлалтандаа үнэнч байж сайн эхнэр, сайн хань байгаарай.

Аавд тэврүүлж баахан уйлаад хурим эхлэх цаг болсон учир хуримын танхим руу явлаа.

Хуримын ёслол эхлэн би аавыгаа сугадан ёслолын танхимд орж ирэхэд танхимын хойморт номлогчийн хоёр талд маш том хоёр зураг өлгөөтэй байв. Хоёулаа зурмал зураг байх агаад нэг нь Жимин бид хоёрын хамгийн анхны уулзалт болох миний зүүдэнд хамтдаа кафед сууж байсан зураг байх бол нөгөөх нь мөн л миний зүүдэн дотор Жимин надад гэрлэх санал тавьсан зураглал байв. Зөвхөн бид хоёрын л мэдэх зүүдэн доторх бидний дурсамж.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 12, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now