6

193 44 14
                                    

Тэхён: зүүд нь биелэх ээ???

Би: тийм ээ, би хүмүүсийн зүүд рүү орж болоод байхад яагаад Инагийн зүүд биелж болохгүй гэж?

Тэхён: тэр ч тийм шүү. Зүүд рүү орохоос зүүд биелэх нь илүү энгийн юм байна.

Би: шалгаж үзэх хэрэгтэй.

Тэхён: яаж?

Би: өнөө орой түүнтэй ойрхон унтах хэрэгтэй. Намайг унтах үед олон хүмүүсийн зүүд хэнийх гэдэг нь мэдэгдэхгүйгээр харагддаг болохоор ойр унтах юм бол хамгийн тод харагдаж байгаа зүүд нь түүнийх гэсэн үг. Түүний зүүдийг олж ороод юу зүүдэлж байгааг нь харна тэгээд маргааш тэр зүүд нь биелэх үгүйг үзье.

Тэхён: Болох л санаа юм.

Би: чамд Инагийн дугаар байна уу?

Тэхён: найз бүсгүйнхээ дугаарыг надаас асуугаад байгаа юм уу? Надад байхаас чамд байх магадлал илүү өндөр тухай өмнө нь бодож байв уу?

Би: дугаарыг нь асууж байгаагүй юм байнаа.

Тэхён миний утсыг ухаж байснаа: энэ л байна шд гээд миний утсыг над руу шидлээ.

Би: гүнж гэнэ үү? Гүнж гэж хэн юм?

Тэхён: найз бүсгүй чинь л байлгүй дээ. Чамд өөр ямар юмаараа гүнжийн дугаар байхын.

Би: яагаад надад дугаар нь байгаа юм болоо?

Тэхён над руу тэнэг хүн харж байгаа юм шиг харсаар: харин яагаад байгаа юм болоо? Найз залууд нь найз бүсгүйнх нь дугаар байна гэдэг мянгад ганц тохиох гайхамшиг байх шүү.

------------------

Өдөржин Ина руу залгаж асуух эсэгтээ эргэлзэж байсаар орой ажлаа тарчхаад залгалаа.

Гүнж гэж хадгалсан дугаар луу залгаж үзвэл үнэхээр нэг эмэгтэй авах нь тэр.

Би: Ина юу?

Ина: яасан? Хайраа.

Би: хаана байна?

Ина: ажил дээр. Одоо тарах гэж байна. Яасан уулзах гэсэн юм уу?

Би: ажил чинь хаана байдаг юм? Очоод авъя.

Ина: хүүеээ ямар аятайхан юм бэ. Би хаягаа мессежээр явуулчихъя.

Би: за.

Инагийн явуулсан хаягаар очвол энгийн кафе байв.

Машинаасаа буухтай зэрэгцэн Ина гарч ирж байгаа харагдлаа.

Ина: сайн уу? гэж орилсоор гүйж ирлээ.

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now