9

177 37 10
                                    

Түүнд юу гэж тайлбарлаж хэлэхээ мэдэхгүй, бас өөрийгөө зөвтгөх үг байгаагүй учир чимээгүй л гэрээс нь гарсан.

Тэр өдрөөс хойш 7 хоночихсон байна. Дахиж Жиминтэй холбоо барьж уулзаагүй. Магадгүй миний гаргасан шийдвэр дэндүү хувиа хичээсэн шийдвэр байсан байх.

Сурсан зангаараа сарнаас муухай зүүд битгий зүүдлүүлээрэй гэж гуйгаад орондоо орлоо.

Гэвч хэвтээд шууд унтсангүй. Ер нь л тэр өдрөөс хойш сайн унтаж чадахгүй байгаа. Бүр уйлж шаналахгүй байгаа ч сэтгэл санаа нэг л тавгүй амьдралын идэвхгүй болчихсон.

Юм юм бодож хэвтсээр үүр цайхын алдад унтлаа.

¤¤¤¤¤¤¤¤¤

Зэрэгцүүлэн эмх цэгцтэй тавьсан чулуунууд. Бүгд өөр өөрийн гэсэн нэр бөгөөд төрсөн он болон үхсэн оныг сийлсэн ижил чулуунууд.

Тийм ээ, энэ бол оршуулгын газар.

Тэр дунд хамгийн шинэхэн харагдах, өнгөц тоос ч тогтоогүй цагаан саарал чулууны өмнө би уйлан сууж байгаа харагдана.

Ердөө чулуун дээрх Ким Суёон 1950-2022 гэсэн бичиг л асар их зовлон шаналлыг мэдрүүлж байв.

"Уучлаарай, ээжээ. Тандаа анхаарал халамж тавьж чадаагүйд уучлаарай. Ийм их өвдөлт, ийм их шаналлыг ганцаараа даван туулах гэж хичээж байхад дэргэд чинь байгаагүйд уучлаарай, ээжээ. Хангалттай сайн анхаарал тавьж чадаагүйд, амийг тань аварч чадаагүй хүйтэн чулуун дор хэвтүүлж байгааг минь уучлаарай" гэж цурхиран уйлах миний дуунаас өөр чимээ аниргүй нам гүм оршуулгын газар хааяа нэг зэвхий салхи үлээх нь сэтгэлийг улам бүр дааруулах шиг.

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Амьдралдаа зүүдэлсэн хамгийн аймшигтай зүүднээс минь утасны дуу намайг сэрээж өглөө.

Утасны чанга хангинах дуунаар арай гэж сэрвэл дэр минь ус асгачихсан юм шиг л норчихсон байх нь тэр.

Одоо ч цээжиндээ багтаж ядан айсандаа амаараа гарах шахан цохилох зүрхээ дарсаар өндийн суугаад утсаа авбал Мина эгч байв.

Би: байна уу?

Эгч хэтэрхий их уйлснаас болж бараг л гарахгүй байгаа хоолойгоор: өглөө ээжийн бие гэнэт муудаад бид нар бүгд эмнэлэг дээр байна. Чи хүрээд ирэх үү? Сөүлийн төв эмнэлэг дээр байна.

Би гэнэтийн энэ мэдээнд зүгээр л хөшиж орхилоо. Дөнгөж тийм аймаар зүүд зүүдлээд сэрж байхад ийм мэдээ сонсоно гэдэг амьдаараа зүрхээ сугалуулчих шиг аймшигтай мэдрэгдэж байна.

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now