3

236 41 21
                                    

Жимин гэх тэр залуу үнэхээр надтай үерхдэг гэдгээ хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байх шиг байсан. Мэдээж нэг өглөө босоод ирэхэд шал танихгүй хүнтэй үерхсэн байна гэдэг байж боломгүй зүйл. Гэхдээ л би нэгэнт түүний найз бүсгүй гээд гүрийчихсэн учир буцах зам байхгүй. Одоо яаая гэхэв миний зүүдэнд орж миний найз залуу болсон түүний л буруу.

Би: байна уу?

Жиа: байна.

Би: Жиминий гэр хаана байдаг билээ.

Жиа: ой санамжаа алдчихаа юу?

Би: магадгүй ээ. Мэддэг бол хэлээд өгөөч.

Жиа: яг нарийн сайн мэдэхгүй ээ. Ямартай ч Ганнам дүүрэгт Ковер хотхон. Тэнд нэг удаа чамайг хүргэж өгч байснаас өөрөөр очиж байгаагүй болохоор аль байр ямар орц энэ тэр гээд нарийн ширийн хаягийг нь бол мэдэхгүй байна.

Би: за за.

Жиа: наад тархи толгойгоо эмчид үзүүлэх тухай нэг бодоод үзээрэй.

Би: тасаллаа.

Нэгэнт түүний ахлах сургуулиасаа үерхсэн найз бүсгүй нь байхаар шийдсэн учир наад зах нь гэрийн хаягийг нь мэддэг байх хэрэгтэй. Өөрөөс нь асуувал худлаа ярьж байгаагаа мэдэгдэх магадлалтай тул өөрөө хайж олохоор шийдлээ.

Гэрээс гаран такси бариад Ковер хотхон руу явлаа.

30 орчим минут яваад Ковер хотхоны гадна ирлээ. Гаднаасаа л үнэтэй тансаг дээд зэрэглэлийнх гэдэг нь илт. Бас маш том хотхон байв.

Аль байранд байдгийг нь ч мэдэхгүй болохоор яаж хайж олохоо мэдэхгүй гадаах талбайд нь хэсэг суулаа.

Том том тэнгэр баганадсан барилгуудыг гүйлгэн хараад сууж байтал "ороод байж байхгүй яасан юм?" гэх эрэгтэй хүний дуу сонсогдлоо.

Дуу гарсан зүг харвал нэгэн үл таних залуу ирж байв.

Залуу: орохгүй гадаа юу хийж байгаа юм?

Би: надтай яриад байна уу?

Залуу: тийм ээ, би Тэхён байна. Танихгүй байна уу? Үснийхээ засалтыг бага зэрэг өөрчилсөн чинь тийм өөр болчихсон байна уу?

Би: Тэхён гэнээ? Арай Жиминий найз?

Тэхён: тийм ээ.

Би: өө сайн уу? Таньсангүй уучлаарай.

Тэхён: зүгээр дээ. Ойрд уулзаагүй юм чинь. Орохгүй юу хийж байгаа юм?

Би: Жиминий ирэхийг хүлээгээл.

Зүүдээр зөгнөгч (Дууссан)Where stories live. Discover now