Intro

438 23 0
                                    

Манай гэр бүл эрт дээр цагаас л төлөх ёстой төлөөстэй байсан гэж ярьдаг.

Он удаан жилийн дараа харанхуй төлөөсөө авахаар болоход тэр намайг сонгосон...

Хэний ч хөл тавьж зүрхэлдэггүй тэр ойд би гэр бүлийнхээ бүх төлөөсийг төлөхөөр өөрийн биеэр алхан орсон юм.

"Тэд чамайг явуулаа юу? Эгчийг чинь биш дүүг чинь ч биш чамайг явуулсанд уур чинь хүрч үзэн ядахгүй байна уу?"

"Та хэн юм бэ? Би юу яриад байгааг чинь огт ойлгохгүй байна. Намайг энэ ойгоос гарахад туслаач би төөрчихлөө."

"Энд нэг орж ирсэн бол гарах их хэцүү... Чи бол бүр ч чадахгүй учир нь чи төлөөс"

The DarknessWhere stories live. Discover now