Нойрноосоо сэрээд харсан хачирхалтай үйл явдалдаа балмагдан суухад өрөөний хаалга савагдан онгойж өөр нэг урилгагүй зочин ууртайгаар хөлөө дэвслэн орж ирэв.
Би "Бэкхён??" гэж хэлсээр том харахад тэр нааш хурдан алхсаар Чанёолыг заамдан авлаа.
Би гайхан дуу алдсаар "Яагаад байгаа юм бэ?" гэсээр орноосоо сугарч босон зогсвол Хина гүйж ирэн намайг хөнжилд ороож тэврэн дээш өргөв
Бэкхён их ширүүн "Чи ямар санаатай ингээд байгаа юм??" гэж асуувал Чанёол атгасан цэцгээ дээш цацан инээмсэглээд "Өглөө сайхан юм харвал гоё биз дээ?" гэх нь тэр...
Бүгд гайхан түүн рүү харах бол Чанёол Бэкхёны гарыг түлхээд "Чи яасан хартай юм бэ? Хар өглөө болж байхад л жоохон юманд сүржигнээд унах юм!!" гэж хэлээд гарч одлоо.
Би зүгээр л том харан нүдээ цавчилсаар үлдсэн бол Бэкхён над руу их муухай хараад Хинагын гараас аван тэврэв.
Бүхэлдээ хөнжилд ороогдсон би хүн хүний гар дамжин явахдаа яг л өлгийдүүлсэн нялх хүүхэд шиг өргүүлнэ.
Өдий хорин нэг хүрэхдээ арай ч нялх хүүхэд шиг өлгийдүүлнэ гэж бодож санаж яваагүй би ичсэндээ интоор шиг улайгаад "Намайг буулгаач!! Юугаа хийгээд байгаа юм бэ!!!" гэвэл Бэкхён "Чамд эрэгтэй хүний өмнө утлагын хувцастайгаа зогсож болно гэж хэн хэлсэн юм?" гэж асуухад нь би тийчилсээр "Чамд өдий хорь гарсан том хүнийг өлгийдөж болно гэж тэгвэл хэн хэлсэн юм? Бас хүний өрөөнд дайрч орж ирээд...."
Бэкхён тэврэлтээ чангалж намайг шахаад "Намайг орж ирээгүй байсан бол чи Чанёолтой хамт цэцгийн дэлбээн дунд их жаргалтай байх байжээ??" гэж асуухад түүнээс уур хилэн мэдрэгдэнэ.
Гэнэт тархи минь сая нэг зөв ажиллаж эхлэх шиг болж би хөмсөгөө өргөөд "Чи хардаад байгаа юм уу?" гэж асуувал тэр нүдээ эргэлдүүлэн тэнэг хүн харж байгаа аятай хараад "Тэрийг чи хэзээ ойлгоод байгаа юм?" гэхэд нь гайхсандаа гацаж орхив.
Би "Ю-юу? Яагаад?" гэж асуувал Бэкхён намайг орон дээр буулгаад "Өөрөө бодож ол!" гээд гарч явахаар эргээд "Бас Чанёолтой хэт ойр байх хэрэггүй!" гэсээр гараад явав.
Би хөнжилд ороогдсон чигээр суусаар Хина руу хараад "Энэ нөгөө эзэн боолын өмчирхөх сэтгэл гэдэг нь үү?" гэхэд Хина толгой сэгсрээд "Хайр ба хардалт.. Авхай минь энэ чинь харамлах сэтгэл.." гэсээр мөн л гараад явлаа.
Сая л овоо зөв ажиллаж байсан тархи минь хэдэн араа нь хоорондоо хавирах шиг болж толгой бүр эргэж орхив.
YOU ARE READING
The Darkness
Fantastik"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤