Нахи "Эгчээ та ачаагаа бэлдчихсэн үү? Жинхнээсээ зуны гурван сарыг уулын мухарт өнгөрөөх гээд байгаа юм уу?" гэсээр намайг хаашаа явна тэр зүгт сүүл шиг даган алхана.
Би "Тиймээ.. Би эмээ өвөөгийнд зуныг өнгөрөөнө. Тэгээд ч энэ нь амрах сайхан боломж гэж би бодож байгаа шүү." гэсээр ачаагаа чирэн доош буухад Нахи "Уг нь таныг бидэнтэй хамт зугаалганд явна гэж найдсан юм." гэсээр унжуу царайллаа.
Би "Уучлаарай дүү минь... Гэхдээ надад тэнд байх нь эвгүй байдаг. Чи бас Нами эгч найз залуустайгаа хамт байна. Харин би бусадтай дотно биш болохоор ганцаараа байгаагаас ялгаагүй. Бас Вонугын хувьд бид холбоогүй удсан шүү дээ.. Тиймээс төвөг удахгүй байцгаая" гэж хэлэхэд бид аль хэдийнээ гадаах машины дэргэд ирсэн байв.
Аав "Тийм шүү.. Нажүн та нарын чимээ шуугиан байснаас хөдөө цэвэр агаарт амарсан нь илүү дээр! Тэгээд ч эмээ өвөө чинь түүнийг их санаж байгаа."
Нами эгч "Тэд биднийг санаагүй Жүнийг л санаад байна гэнэ үү?" гэсээр инээд алдахад ээж "Та хоёр хичнээн дэггүй билээ дээ. Тэд Жүнээр туслуулж хамт байх дуртай шүү дээ."
Нахи "Тэд ч угаасаа л эгчид илүү хайртай л даа.."
Би тэдний яриаг таслан "Боль доо.. Тэд бүгдэд нь хайртай. Зүгээр л настай хүмүүст чимээгүй ач зээ нар нь илүү хэрэгтэй байдаг байх." гэж хэлээд машинд суун хөдөллөө.
Удаан хугацааны дараа ингэж нэг юм өөрийн хамгийн тухтай байж чаддаг газраа очино гэхээр сайхан санагдаж байв.
Үргэлж намайг халуун дулаанаар угтаж авдаг эмээ өвөө минь.. Мөн хүүхэд насны минь хамгийн их хугацааг эзлэх харанхуй ой...
Гэрийнхэн минь харанхуй ой руу орохыг хориглодог байсан ч би үргэлж тэнд л байдаг байлаа. Намайг өвөө эмээгийнхээс нүүх хүртэл..
Бодох төдийд нүдэнд харагдах зах хязгааргүй мэт санагдах асар өргөн уудам ой..
Хурдхан л очихсон..
Замдаа хэсэг дуг хийгээд сэрэхэд бид шороон зам руу орсон байх бөгөөд тээр цаана намайг тэсэн ядан хүлээх мэт эмээ өвөөгийн минь модон байшин үзэгдэв.
Хэсэг яваад л буухад өвөө эмээ хоёр минь биднийг баярлан угтаж авав.
Эмээ "Хичнээн их санав даа миний хүүхдүүд.." гэсээр хамгийн түрүүнд намайг үнсээд цааш бусад руу явна. Харин өвөө минь над руу хайрлангуй ширтээд "Сайн явж ирсэн үү миний охин" гэж хэлэн тэврээд зулайг минь үнэрлэлээ.
YOU ARE READING
The Darkness
Fantasy"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤