Би "Бурхан минь.. хэзээ гарах юм бэ?"...
Амьсгаадан хурдан алхахыг хичээх ч хөл минь одоо ч өвчтэй байгаа тул яаж ч чадсангүй.
Мөн яаж гарахаа мэдэхгүй ч зам олдоно гэж найдан ойгоор тэнүүчилсээр.. харанхуй болох дөхөхтэй цуг үнсэн саарал үүлс харласаар тэнгэр нүчигнэн дуугарах аж.
Намайг харшаас явахад Бэкхён гэгч юу ч хэлээгүй, хойноос минь ч хөөгөөгүй.
Эхэндээ би түүнд итгээгүй ч яах ч аргагүй харанхуй ой дотор байгаа гэдгийн минь баталгаа шиг түүнтэй анх тааралдсан өнөөх нуурыг би олж харав.
Би нуурын дэргэд очиж зогсоод "Эндэхийг олсон юм чинь удахгүй гэрээ олох нь.." гэсээр баярлаад цааш явлаа.
Явах тусам цаг агаар улам муудсаар салхи ширүүсч бороо дусалж эхлэв.
Би чадахаараа түргэлж байсан ч бороо надаас ч хурдан байсан тул удалгүй маш хүчтэйгээр шаагин асгарлаа.
Бороон дунд урдах замаа арай хийн л харж байв. Хэсэг тэгж алхаад удалгүй танил зам олж харахад баярлан урам орон цааш явлаа.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хина "Эзэнтээн авхай явчихлаа.. " гэсээр яаран их танхимд орж ирэхэд Бэкхён суудлаа налан нүдээ анин сууж байв.
Хина "Тэр дөнгөж сая гарсан яваад түүнийг буцаагаад аваад ирье" гэхэд Бэкхён сая нэг нүдээ нээн өндийгөөд "Явуулаа.. тэр угаасаа энэ ойгоос гарч чадахгүй." гэхэд Хина "Гэхдээ эзэнтээн гадаа харанхуй болох нь тэнгэр ч муу байна. Бас авхай ганцаараа ойд явбал түүнд ямар нэг зүйл тохиолдож мэднэ шүү дээ." гэсээр санаа нь зовон хэлэхэд Бэкхён "Хэн ганцаараа гэж? Тэр дураараа эмэгтэйг ганцааранг нь орхих бүрт л асуудалд ороод байдаг байхад ганцааранг нь явуулав л гэж дээ?"
Бэкхён суудлаасаа босоод харшаас гарахад Хина түүнийг даган алхсаар "Таныг авхайг ганцааранг нь үлдээхгүй гэж мэдээд байсан юм" гэсээр баярлан хэлнэ.
Хина "Эзэнтээн түүнд очиж туслахгүй юм уу? Миний харахаар авхайн хөл их өвдөж байх шиг байна."
Бэкхён Нажүныг бүдрэх бүрт хөмсөг зангидан ухас хийх ч явж очсонгүй холоос ажиглана.
"Биднийг очвол тэр өөрийг нь буцааж аваачихаар ирж гэж бодох болно. Өөрөө явсан нь дээр биз.." хэмээчихээд түүнийг харж байтал Нажүн рүү нэг хар зүйл хурдлан ойртож байгааг олж харлаа.
Бэкхён нүд ирмэх зуурт л өнөөх зүйл дээр очоод гараа атгахад өнөөх зүйл нь яраглан орилсоор зугатаан гүйж одов.
YOU ARE READING
The Darkness
Fantasy"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤