Үүлс нэгэн хэвэнд нүүж... тэнгэр үргэлж бүүдгэр саарал өнгөнд үзэгдэнэ.
Үүлсийн ард нуугдсан нар, үнэнээ надаас хамгаалах тэр хүнтэй үгээр хэлэхийн арга үгүй адилхан байх аж...
Харин би тэр нарыг ширтэн гэрлээ хэзээ тусгах бол хэмээн санаашран хүлээнэ..
Чанёолтой ярилцсан тэр яриа, сүүлд уншсан тэр хуудаснаас хойш би юу ч бишийг хийж зүгээр л цонх ширтэн гадаа ургах цэцэгсийг мөн хааяахан шиврэх бороог ажиглан суух болов.
Миний хувьд ийм байгаа минь анхны удаа юм..
Өдөр бүр хичээлээ л хийж урагшаа харж амьдардаг байсан би нэг байрандаа гацаж тэр бүү хэл хэн нэгний хэрэгт санаа чилээн, олон зүйлс бодож өөрийн бус хэргийг сонирхох.. урьд нь байсан Нажүнаас эрс өөр хүн шиг санагдана.Тэр нэг хүнээс хамааралтай зүрхний хэм алдагдаж, тэр хүнийг бодож санаа зовж, уур хүрч, харамлах...
Яагаад ингэж байгаагаа ч ойлгохгүй юм..Бас нэгэн уйтай өдөр өнгөрч ширээн дээр үзэгдэх өнөөх номыг гунигтай ширтсээр цонхны дэргэд суун цэцэрлэгт ургах цэцэгс рүү харцаа тусгахад цэцэгс дээгүүр шавж шиг зүйлс нисэлдэж үзэгдэв. Сайн лавшруулан харвал бяцхан бие болон далавчтай дагинас ямар нэг зүйл хийж байгаад нисэж одлоо.
Би тэдний хойноос удтал ширтэж суугаад огцом өндийн өөрийнхөө өрөөнөөс гаран таван давхарт байх Чанёолын өрөө рүү хурдлав.
Түүний өрөөний хаалганд тулж ирэхэд тэр яг л мэдсэн мэт хаалгаа дэлгэн налж зогсоод "Ийм эрт эрхэм төлөөс юу хийж мөхөс миний өрөөг зорих болов?" гэж ёжлон асуугаад инээмсэглэхэд нь би ч бас инээмсэглээд "Намайг хулгайлаач!" гэвэл түүний хөнгөн инээд алга болон барьц алдан над руу гайхаж хараад "Би чамайг энэ хорионоос авч гарч чадахгүй.." гэхэд нь би толгой дохиод "Мэднээ.. гэхдээ намайг энэ шилтгээнээс гаргаж чадна гэж хэлсэн биз дээ?"
Намайг ийн хэлэхэд тэр сая нэг ойлгосон бололтой инээмсэглэн "Болж байна!" гэж хэлээд ойрхон байсан коридорын цонхыг нээн над руу гараа сунгалаа.
Энэ бол галзуурал..
Би Чанёолын гараас атгахад тэр намайг өөр рүүгээ татан дээш нь өргөж тэврээд цонхноос шууд үсэрч орхилоо.
Нүдээ анин түүнээс зуурахад надад салхи мэдрэгдэн цэвэр агаар үнэртэж өөрийн эрхгүй нүдээ аажим нээхэд бид шилтгээнийг орхин нисэж байв.
Би ард хоцрох шилтгээн рүү чухамдаа өөрийн өрөөний цонх руу харсаар урт амьсгаа аваад "Нээрээ гараад ирлээ.." гэвэл Чанёол "Тиймээ нээрээ гарч ирлээ.. Ингээд үүрд явчихвал сайхан биз дээ?" гэж асуухад нь би толгой сэгсрээд "Яг ч тийм бишээ.. Би Бэкхёныг ганцаараа үлдээсэй гэж хүсэхгүй байна"
YOU ARE READING
The Darkness
Fantasy"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤