Хүүхэлдэй..

251 18 0
                                    

Үйлчлэгч "Хоёр дугаар авхай өглөөний зоогоо барь хэмээн эзэгтэй дуудуулж байна." гэж хаалга тогшин хэлэв.

Намайг өрөөнөөсөө гаран доош буухад зоогын танхимд шуугилдан байх гэрийнхэн минь миний алхах чимээнээр дуугаа хураацгаав.

Би ч өглөөний мэнд мэдэн суудалдаа суухад аав "Чамайг сургууль даа дахин нэгт орсон гэж дуулсан. Баяр хүргэе. Аав нь шинэ машин авч өгөх үү? Шагнал болог." гэсээр яриагаа эхлүүллээ.

Нахи (охин дүү) " Аав надаа ч гэсэн аваад өг л дөө. Та дандаа л дунд эгчид анхаарч байх юм." хэмээгээд хошуугаа унжуулна.

Нами(эгч) "Чи ядах даа нэг хичээл дээ онц гарчихаад Жүн-тэй барьцсан чинь дээр шүү."

Ээж " Тийм ээ чи ядах даа ганц удаа онц авчихаад эгчтэйгээ барьц" гэсээр түүнийг зэмлэлээ.

Тэдний эл үйлдлийг ажин чимээгүй өглөөний цайгаа ууж суух намайг И Нажүн гэдэг. Харж байгаачлан нилээдгүй чинээлэг айлын дунд охин...

Энэ жил хорин нэгэн нас хүрч байгаа. Элгэмсэг халуун дотно гэр бүлийнхээ ганц хөргөгч нь гэлтэй цэвдэг нэгэн.

Ээж аав эгч, дүү минь ч миний энэ сэтгэл хөдлөл багатай байдалд дассан. Сургуульд хүртэл намайг харанхуйн хатан , мөсөн хатан гэх мэтээр ардуур урдуур минь жиг жуг хийх нь бий. Гэвч энэ надад хамаа байхгүй.

Хүмүүс харах дуртайгаа харж, хэлэх дуртайгаа хэлдэг. Илүү үг хэлж, илүү үйлдэл хийлгүй хувийн орон зайгаа эрхэмлэж байгаа намайг ойлгож чаддаггүй хүмүүсийг би ч ойлгох гэж хичээгээд тэдэнд хачиг шиг наалдахыг хүсэхгүй байна.

Сэтгэл хөдлөлөө хэр бараг гаргадаггүй ч гэр бүлийнхэн дээ хайргүй гэсэн үг биш. Хорвоог хөмөрсөн ч тасарч болдоггүй холбоог гэр бүл гэдгийг би маш сайн мэднэ..

Би хэсэг чимээгүй суусаар тэдний маргаан тасрах үед аавд хандаж "Хэрэггүй дээ. Би жолоо барих тийм ч дуртай биш харин та намайг Хёнсү ахаар хүргүүлж байвал сайн байна. Тэр их чимээгүй хүн болохоор тухтай байдаг юм." гэж хэлэв.

Аав " Бололгүй яахав." гэсээр бид үүнээс цааш дахиж яриа өрнүүлэлгүй өглөөний цайгаа ууж дуусган гэрээсээ гарцгаав.

Биднийг гарч ирэх үед Нами эгч Нахи хоёрыг найз залуус нь хүлээж байв.

Тэд үргэлж л ийм байдаг... Өглөө бүр халуун дулаанаар угтан авах хайртай хүмүүстэй...

Би ч бас хэзээ нэг өдөр тэдэн шиг хайртай учрах байх хэмээн бодож явсаар хорин нэгэн настай золгосон.

The DarknessWhere stories live. Discover now