Намайг арагш болох тусам тэр над руу дөхсөөр нүүртэй минь тулж ирээд "Үнэхээр хөдөлгөөнтэй хүн юмаа? Сэрээх гээд очтол байхгүй болчихсон байхаар чинь гайхлаа шүү дээ." гэсээр инээмсэглэнэ.
Тэр нүүртэй минь дэндүү ойрхон байсныг ч хэлэх үү бас шивнэх шахам аядуу хоолойноос нь болоод сандран амьсгалаа ч зөв хуваарилж чадахгүйд хүрэн, зүрх хүчтэй цохилж нүүр минь улаарахыг мэдрэнэ.
Би өмнө нь ингэж байгаагүй! Хэн ч надад ойртсон сандарч тэвдэж байгаагүй. Хамгийн догь хөвгүүн надад сэтгэлээ илчилэхэд ч ийм зүйл болоогүй гэтэл.. танихгүй хүнд хулгайлуулчихаад ингэх ч гэж дээ..
Би нүдээ анин түүнийг өөрөөсөө түлхээд "Би хаана байна? Чи намайг хаана аваад ирсэн юм? Энэ чинь хүний хулгай гэдгийг ойлгохгүй байна уу?" гэсээр аль чадахаараа муухай харахад тэр миний мэнчийтлээ улайсан нүүр рүү харан шоолсон мэт инээгээд "Чи хулгайлуулсан юм шиг харагдахгүй л байна даа?" хэмээн цааш алхсаар танхимын захад байх хааны суудал шиг сүртэй гоё суудалд тухлаад "Тэгээд ч би чамайг хулгайлаагүй. Бид харанхуй ойд байсаар л байна. Бас чи өөрөө ой руу орж ирсэн." гэлээ.
Би байж боломгүй зүйл сонссон аятай царай гаргаад "Яаж?.. Миний анзаарснаар энэ харш нилээд том бас харанхуй ойд харш байдаг бол тосгоныхон мэдэх байсан. Бүр тэнд нь хүн амьдардаг-...." яриагаа дуусгалгүй хэсэг гацаад түүн рүү харахдаа "Чи хэн юм? Яагаад чиний царай хуучирсан хөрөг дээр байсан залуутай ийм адилхан байгааг гайхаж байна."
Тэр бага зэрэг гилжийгээд "Магадгүй чиний яриад байгаа хуучирсан хөрөг минийх болохоор юм болов уу? Бид нээрээ танилцаагүй байгаа билүү?" гэснээ дахиад л өнөөх инээмсэглэлээ гаргаад "Намайг Бэкхён гэдэг. Чиний сонирхоод байсан түүхийн гол дүр.. харанхуй ойн эзэн гэвэл мэдэх байх тийм үү? Тэгээд гэрт минь тавтай морил бяцхан төлөөс минь.." гэх нь тэр..
Үүний дараа би юу ч хэлж чадаагүй. Тэр намайг анх сэрсэн өрөө рүү минь буцаасан юм. Үйлчлэгч шиг хувцастай хөөрхөн охид надад санаа тавьж өрөөнд минь хүргэсэн. Тэгээд шинэ хувцас, амттай хоол өгч хөлөө эдгэртэл дахиад жоохон амрахыг хүссэн.
Надад бодох хугацаа гаргаж өгсөн мэт өрөөнд өөрөөс минь өөр хэн ч үлдсэнгүй. Би хөлөө чирэн цонхны дэргэд очиж зогсоод гадагш ширтлээ.
Бүүдгэр ой...
Харшийн хашаанд байх том цэцэрлэгийн цаана ой цэлийн харагдах аж. Моддын өндөр орой л харагдаж харин доогуур нь манан татжээ. Гадаа яг л бороо асгарах гэж байгаа юм шиг тэнгэрийн өнгө сааралтан харагдана.
YOU ARE READING
The Darkness
Fantasy"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤