Аяга таваг харших чимээ л сонсогдож бусдаар бол ялаа дүнгэнэх ч чимээ үгүй нөхцөлд өөрийгөө бурхан хэмээн нэрийдэх үл таних залуутай өглөөний цай уун сууна.
Саяхнаас хойш аманд тулж ирэх үгээ залгиж суусаар зоог барьж дуусах үед Бэкхён ам нээлээ.
Бэкхён "Хэлэх юм байгаа бол хэл л дээ.." гэхэд нь би уруулаа нэг жимийгээд дараа нь санаа алдан түүн рүү харсаар "Төлөөсийг чинь төлж эндээс гарах арга үнэхээр байхгүй хэрэг үү?" гэж асуухад тэр шанаагаа тулаад "Байгаа.." гэхэд нь миний нүдэнд итгэл найдвар дүрэлзсээр түүнээс "Ямар?" гэж асуулаа.
Бэкхён "Чиний эгч эсвэл дүү чинь чиний оронд энд үлдэнэ. Гэхдээ тэдэнд орхиж болохгүй зүйл байгаа юм шиг байх юм.." гэсээр мушилзаад гарын алгаа дэлгэн агаарт нэг дохих үед яг л кино театр шиг эгч болон дүүгийн минь байгаа дүрснүүд харагдаж эхэллээ.
Яаж ингээд байгааг нь гайхан харж суутал Бэкхён "Чиний эгчийг Нами гэдэг байхаа.. чамд их анхаардаг бололтой. Чамайг энд байгааг мэдвэл сүйт залуугаа орхиод чамтай байраа солих болов уу?" гэж янзыг минь үзэх шиг хэлсээр эгчийн минь инээж байгаа дүрс рүү харав.
Дараа нь Нахигын дүрсийг гаргаж ирээд "Чиний дүү Нахи цовоо сэргэлэн бас эцэг эхийн чинь хамгийн хайртай охин.. тэр найз залуугаа орхиод чамайг аврах болов уу?" гэж асуун над руу харлаа.
Тийм дээ... Үнэхээр золиос болоход төгс тохирох нэгэн би л байж.. Хүлээх хүн үгүй, хайрлах сэтгэл ч үгүй хөлдүү мөс шиг намайг орхиж болох байсан байна.
Би ээлжлэн солигдох дүрснүүд рүү харсаар "Үгүй дээ.. Тэд энд ирэх шаардлагагүй. Би ганцаараа төлөөс байхад болно." гэж хэлээд урт амьсгаа аван гаргаад "Тэгээд чи төлөөсүүдээр юу хийдэг юм? Сайн хооллож байгаад дараа нь иддэг юм уу?" гэж асуувал тэр над руу сонин хараад "Би чамд махчин шиг харагдаад байна уу?" гэхэд нь би толгой сэгсэрлээ.
Бэкхён "Бас би төлөөс аваад байдаггүй.. Тэгээд чиний хийх зүйл бол миний дэргэд байх өөр юу ч биш.." гэж хэллээ.
Түүний дэргэд байх...
Тэгэхээр "Би чамд үйлчилдэг үйлчлэгч болно гэсэн үг үү?" гэвэл тэр хөмсөгөө өргөн над руу ширтлээ.
Бэкхён "Юу?.. Чи дэргэд бай гэдгийг үйлчил гэж ойлгоод байгаа юм уу?" гэхэд нь би өөр юу байх талаар тунгаагаад гэнэт л ойлгон гараа энгэртээ зөрүүлж барив.
Би "Хэдий төлөөс боловч үнэ цэнэ гэж зүйл байна. Тийм зүйл хийснээс зүгээр намайг алчихсан дээр шүү!!" гэхэд Бэкхёны доод зовхи таталдан духаа дарсаар сандлын түшлэг налаад "Намайг үнэхээр юу гэж бодоод байгаа юм бэ? Би тийм бусармаг зүйл хийхгүй!! Зүгээр л өөрийнхөөрөө ойлгоод үйлчлэгч хийнэ үү.., Цэвэрлэгч хийнэ үү.. дураараа бол.." гэж хэллээ.
YOU ARE READING
The Darkness
Fantastik"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie♡♤