Нүдээ нээн харвал дасал болсон өрөөний минь тааз намайг тослоо. Алгуурхнаар босох гэтэл хамаг бие шархирах нь тэр.
Өөрөө ч мэдэлгүй янцаглаж орхиход ээж минь сандран гүйсээр өрөөнд орж ирлээ. "хонгор минь яарах хэрэггүй шүү дээ. Жаахан амар л даа ээж нь халуун шөл аваад ирье." хэмээн аргадангуй санаа нь зовсон байдалтай гуйлаа. Хөөрхий ээжийгээ энэ хэдэн жил мөн ч их зовоож дээ.
Зөөлхөн инээхчээ аядаад толгой дохивол санаа нь амарсан болтой хариу инээмсэглэсээр өрөөнөөс гарч явлаа. Орны минь дэргэдэх тэр нэгэн жижиг дугтуй... харах төдийд л зүрх өвдөх шиг. Өчигдөр хэтэрхий их уйлаад сайн ч уншиж чадаагүй тул бичгийг аван харвал
:Урт вагоны аялал
:Агуй дахь романтик орой
:...
Ийм л хоёрхон төлөвлөгөө, ийм л энгийн төлөвлөгөө байж...
Хэд хоног ээжийнхээ асаргаанд байсны эцэст би үүргэвчээ үүрэн холын замд гархаар болсон ба ахин инээж, уйлж, бас түүнийг бага багаар мартаж байхгүй болсон гэдэгийг нь хүлээн зөвшөөрхөөр...
Халагдах өргөдлөө өгчихөөд шууд вокзал руу явлаа. Хамгийн урт аялалын тасалбар аваад галт тэргэнд суусан.
Замын турш бүхий л мөчид тайван бус догдлолтой байсан сан. Сүхбаатар аймагт ирээд нэгэн жуулчны баазад буудаллачхаад ойр хавиар газар үзээд явж байтал аадар цутгах нь тэр түрхэн зуур толгой хоргодох санаатай нэгэн агуйд орвол хадаг яндар болсон газар байх нь тэр.
Тэнгэр дугарч цахилгаан цахих нь үнэхээр аймар байсан гээч. Юун романтик оройн зоог тэр хүн хэтэрхий гүн төсөөлж бодит байдал ердөө ч тийм биш байлаа. Бороо зогсохыг хүлээх зууртаа унтаж орхиж.
Сэрээд хартал аль хэдийн харанхуй болсон байх ба бороо намжсан хэдий ч энд тэндгүй хүчтэй шороон шуурга хуйларч байх бөгөөд эндээ хонохоос өөр арга байхгүй байлаа.
Яг л энэ мөчид түүнийгээ маш ихээр санаж бүлээн нулимс хацар даган урсана. Гэнэтхэн л аянга бороо мэт нүргэлэн бууж эхлэв.
Айж чочсондоо агуйгаас гаран гүйсэн ч хаа сайгүй хажууханд минь хүртэл тас хийн бууна. Хаашаа ч зугтсан болохгүй мэт болохоор нь өвдгөө тэврэн доош суулаа. Толгой дээр минь хүчтэй цохилт ирэн нүдээ анихад тас харанхуйд живэн уусна...
:-"хонгор минь, Цаашид юу ч болсон бай заавал амьдар. Би чамайгаа тосоод авах болохоор тэр хүртэл зүгээр л урагшаа хараад алх."
Түүний надад хэлсэн сүүлчийн хоёр өгүүлбэр. Ийм л хоёр өгүүлбэрээс болж амьсгалсан. Гэвч энэ утгагүй зүйлсийг бурхан эцэслэхээр шийдсэн шиг байна. Энэ бүхэн яг л чамд минь хүргэх адислал шиг байна. Намайгаа тосоод аваарай хайрт минь...
"Гүнжтээн та сэргэчихсэн үү?" ахх толгой задрах нь ээ. Нүдээ зөөлхнөөр нээвэл нэг л танил бус орчин угтан авлаа. Унь? Тооно? Багана? Юу вэ? Монгол гэр үү?... Гүнж? Хэн? Би юу?...
"Домчид хэл хүргүүл гүнжтэн сэргэчихлээ." юун домч вэ? Би амьд юм уу?
-----------------------------------
Welcome to Bea's world.
Хэрэв бичвэр минь таалагдвал vote хийж урам хайрлаарай.
YOU ARE READING
Өнгөрсөнд тоссон учрал
Historical FictionЦаг хугацаагаар аялдаг монгол зохиол за юу. Унш.