Миний мөрөөдсөн нэгэн. Намайг мөрөөдсөн нэгэн байсан.
Байсан...
Тэр их тайтгарлын дараа бид домчийн өргөөнөөс гарлаа.
Намайг тайтгаруулсан нэгэнтэй хамт хөсөгт сууж найр болж буй газар руу явав.Бид зам зууртаа олон зүйлийн талаар ярилцсан бөгөөд тэрээр Чингис хааны том охин Цэцэйхэн гэнэ.
Тулуйн хуримыг далимдуулж гэрээ зорьсон нь энэ байж. Үг яриа нь аядуу зөөлөн харц дөлгөөн байгаа байдал биеэ авч яваа нь туйлын бишрэм нэгэн юм.
Тэрээр арван тавхан насандаа гэрээ орхиж харь хол хадмын газрыг зорьж. Тэр жаахан охин гэрээ ямар их санаа бол?
Ингээд бодохоор би хичнээн жаргалтай өсөө вэ?
Нар хэдийн хаяарч орой болж байлаа. Хурим ч ид дундаа хүмүүс найрлаж байв. Дуу хуур цангинан зочид нь хэдийн хөлчүүрхээд эхэлчхэж.
Бид ирсэн даруйдаа их гэрт орвол тэнд алтан ургийн бүх эмс охид цугларсан байлаа. Эрчүүд нь гадаа саравчинд баярлах бол эмэгтэйчүүд нь ийнхүү гэрт халуун дотно яриа өрнүүлдэг гэнэ.
Гэхдээ энэ уур амьсгал яг халуун дотно мөн үү?
Өндөр бортогынх нь дороос хэдэн буурал үс цухуйх тогтуун боловч дарж болшгүй хүч цоргисон харцтай настан хойморт тухалж байх ба Өүлэн эх бололтой.
Түүний баруун талд Бөртэ үжин сууж мөнхүү хоёр олбог хоосон байсан нь Цэцэйхэн эгч бид хоёрынх байх.
Зүүн талаар нь ботго мэт тормолзсон алаг нүдтэй арван зургаа орчим насны дөлгөөхөн харцтай үзэсгэлэнтэй охин байгаа нь өнөөх Сорхугтани бололтой.
Түүнээс доош үл таних охид бүсгүйчүүл сууцгаажээ.
Биднийг орж ирмэгц Өүлэн эхийн царайд мишээл тодорч "Ингэж нэг охиныхоо барааг үзэх гэж. Алив хурдан ирж эмэг эхдээ золго." гэж эгчийг даллав.
Цэцэйхэн эгч ч ёс болгож сөгдөн ёсолчхоод түргэн алхалж Өүлэн эхэд золгоно. Тэр яг л жаахан охин шиг эмээдээ тэврүүлээд нууцхан баярын нулимс унагаж байлаа.
Бөртэ үжин тэднийг энхрийлэн харж байснаа над уруу эргэж хараад ирж суухыг чимээгүйхэн дохилоо.
Би ч сэмээрхэн очиж заасан олбогт суувал "Бие нь хэр байна? Ах чинь чамайг ухаан алдлаа гэж ижийг нь айлгаад авлаа." гээд хацрыг минь илбэн үнэрлэв.
"Би зүгээр ээ. Зүгээр жаахан цочирдоод л тэр байх." эв хавгүй хэн өөдөөс нь инээгчээ аядтал гарыг минь бариад "Тэгсэн ч болгоомжтой байх хэрэгтэй бус уу? Зүгээр хариад амрахгүй яах гэж наашаа ирдэг байна даа." гэсээр санаа алдана.
YOU ARE READING
Өнгөрсөнд тоссон учрал
Historical FictionЦаг хугацаагаар аялдаг монгол зохиол за юу. Унш.