[7]

441 88 13
                                    

:-"Хайрт минь, Цаашид юу ч болсон бай заавал амьдар. Би чамайгаа тосоод авах болохоор тэр хүртэл зүгээр л урагшаа хараад алх."

Яагаад ч юм гэнэтхэн энэ хоёр өгүүлбэрийг саналаа.

Түүний надад хэлсэн сүүлчийн хоёр өгүүлбэр.

Миний амьсгалдаг байсан шалтгаан.

Энэ байж шүү дээ.

Хорвоогийн жам ёсыг, хүний ертөнцийн хуулийг, цаг хугацааг сөрөн байж тэр намайг тосож шүү дээ.

Гараас нь татаж босоод шуудхан л тэврээд авлаа. Зүрх минь түргэн цохилж цус минь буцалж байна. "Чи намайг олчихлоо." гээд чихэн дээр нь зөөлөн шивнэв.

Гэтэл санаанд оромгүй хариу үйлдэл хүлээж авсан нь "Г-гүнжтээн та чинь яаж байна аа. М-мөхөс би зүгээр дээ." гээд намайг түлхэж орхилоо.

Би гэгч хүн хэсэг гайхан түүн рүү харж байснаа сая л юу болсонг ойлгон "Тамираа энэ би байна. Намуун. Чиний сүйт бүсгүй. Би би ямар харагдаж байгаагаа мэднэ ээ. Тайлбарлахад их төвөгтэй л дөө. Энэ жинхэнэ би биш юм шиг харагдаж байгаа ч гэсэн. Нөгөө юу.. юу " гэж яаж тайлбарлах учраа мэдэхгүй ээрч мууран зогстол.

Тэрээр сөгдөж "Цагаадай эзэн амгалан морилж явна уу?" хэмээн ахтай минь мэдчилэв.

"Амгалаан. Чи гайгүй юу? Би охин дүүтэйгээ цэц булаалдан наадахдаа хариугүй чамайг эндээх шахав." гэсээр толгойг минь илж хариулна.

"Ихэсийн сум мэргэн ажгуу. Өчүүхэн энэ бие минь эндэлгүй мэнд буй. Та бүхэн болгоовол би ингээд явъя даа." гэхэд нь "Болж хө. Завгүй хүнийг уяад яахсан билээ. Яв даа." хэмээн дохив.

Тэр ах бид хоёрт ёсолж хүндэтгэл үзүүлчихээд эргэж ч харалгүй явсаар олон хүний хөлд шингэн алга болов.

Тэр намайг үнэхээр танихгүй байна. Гэхдээ яаж? Яаж намайг танихгүй байж болдог юм?

Үхсэн хүн амилахдаа хамаг дурсамжаа мартсан юм болов уу?
Эсвэл усны дусал шиг адилхан өвөг дээдэс нь юм болов уу?
Би энэ нөхцөл байдлыг яаж хүлээж авах ёстой юм бол?

"Түмэлүн чи ийм шартай байж болохгүй ээ. Зарим үед яаж ч хичээгээд дийлэхгүй үе гэж байна шүү дээ." гэж Цагаадай хэлэв.

Эргэн тойрон дахь хүмүүс янз бүрийн зүйл ярих мэт боловч юу ч сайн сонсогдохгүй дүнгэнээд байлаа.

Яг одоо бодогдож байгаа ганцхан зүйл бол тэр амьд байна.

Түүний алга болсон зүгрүү гүйлээ. Хааччихваа... Хэсэг зуур гүйгээд түр зогсож ийш тийш харна. Алга... Утаа шиг л замхарчихлаа.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now