Өөрөөс минь хоёр дахин том биетэй бадируун эрс хоёр талаас минь дамжилж хариу үйлдэл үзүүлэхийн аргагүй чирж явлаа. Одоо нууцаар харсан нь үнэн юм чинь яалтай ч билээ. Гэхдээ л би ямар хэрэг хийсэн биш дээ.
Чирэхээ зогсооход нь биеэ цэгцлэн эргэн харлаа. Надаас бараг гурван толгой өндөр залуу том алаг нүдээ бүлтийлгэж ширэлдсэн өтгөн хөмсгөө үрчийлгэсээр над уруу тонгойж "%^*+!?" гэж ямар нэгэн юм хэллээ.
Нөгөө хоёр нь ойлгогдох юм үгүй хэлээр хариулж би гэдэг хүн яг л тэнэг амьтан шиг хоёр тийш толгойгоо хөдөлгөнө. Ярьж байснаа гэнэтхэн л өнөө хоёр чинь ахин сугадаад авлаа. Гэнэтхэн чочсондоо "Ээжээ" гээд хашхирчхав.
Намайг ахин чирж эхлэхэд их гэрээс Тогочур гарч ирэн "Юу болж байгаа чинь энэ вэ? Түргэн тавихгүй юу!" хэмээн зандарлаа. Мань хоёрт ойлгосон шинж үгүй зогстол өнөөх залуу гараа зангаж намайг тавихыг тушаавал тэд намайг тавихад нь хамаг биеэ суллачихсан байсан би сөхрөөд уначхав.
Үүнийг харсан хэвтүүл гүйж ирээд намайг түшч өргөөний шат уруу чиглүүллээ. Тогочур намайг тосч "Та гэмтэж бариагүй биз? Энэ муусайн юмнуудыг занчиж алвал таарна." гэж хяламхийнэ.
"Би зүгээр дээ. Жаахан сонирхоод нууцаар хартал харин баригдчихлаа. Миний буруу ч гэсэн байгаа." гэж хэлээд дуусав уу үгүй юу "Та харахыг хүссэн зүйлээ хэзээ ч харж болно эрхэм дээдсээ. Харин тэд л Их Аурагт байтугай энэ Монголын газарт буй цагтаа танд хүрэх нь бүү хэл өндийж харж ч зүрхлэхгүй байх учиртай." гэж цухалдангуй хэллээ.
Угаас яах учраа олохгүй байсан тул "Аан" гэсээр буух гэвэл өргөөнөөс Их хаан гарч ирлээ. Тэр хавийн хамаг улс сөгдөн хүндэтгэл үзүүлнэ. Би ч мөн адил.
-"Гэнэт юун чимээ шуугиан гараав?" хэмээн сүрлэг дуугаар асуулаа. Гэнэтхэн над уруу харж "Өө хэн өргөөний минь гадна хэрэг тарьж зүрхлэв гэтэл охин минь ирсэн байж шүү дээ. Асуух хэрэг юун." гэж шоолон гуй хөхөрвөл өөрийн эрхгүй хошуу минь цорволзон "Би зүгээр л харах гэж байсан шүү дээ." гээд тайлбар тавьж орхилоо.
Хэний өмнө байгаагаа ч мэдэхгүй би гэж тэнэгийг дээ.
Харин хаантан инээмсэглэсээр толгойг минь зулайг минь нэг үнэрлээд "Тэгээд юуг тэгтэл дуу шуу болж харахыг хүссэн билээ?" гэх нь тэр.-"Зүгээр л их юм ачсан гадны улс байхаар нь сонирхоод л. Анх удаа л ийм хувцастай хүн харж байна." гэж учирлавал "Тэгж их сонирхоод байвал яваад хар даа. Угаас бидэнд л авчраа байлгүй." хэмээн ар нуруунаас минь зөөлхөн түлхээд "Таалагдсан зүйл байвал аваад харьсан ч болно." гэлээ
YOU ARE READING
Өнгөрсөнд тоссон учрал
Historical FictionЦаг хугацаагаар аялдаг монгол зохиол за юу. Унш.