Мөрдөгч Ким бодолд дарагдана..
Зөвхөн дүү нь нүдэнд харагдаад мөрдлөгөө ч явуулахад үнэхээр хэцүү байлаа.
Хусог өөртөө дэндүү итгэлтэй болсонд гайхах зүйл үнэндээ алга. Хэн нь худал мэдүүлэг өгч байгаа гэдгийг олох л хамгийн чухал. Замын камерт буусан дүрсийг харахад хоёр залуус хоёулаа байж болохоор харагдана.
Хусогийн хүзүү улайсан харагдсан ба хэргийн газар хүзүүний гинж байсан. Камераас өөрийгөө нуусан ч ховорхон байх гинжээ үлдээж явсан хэрэгтэнг гайхаад баршгүй. Хурууны хээний шинжилгээ хийгдэхэд чи баригдахгүй гээд яах юм бэ?
"Энэ үёд Тэхёнаа чи амьд байсан бол дэндүү сайхан сан. Чамайг маш их үгүйлж байна. "
...
Саны ээжийн бие өдөр ирэх тусам бага багаар сайжирч эхлэлээ. Жонгүг эмч өөрийн биеэр найзынхаа сүүлийн хүслийг биелүүлэх гэж чадлаараа хичээнэ.
Хатагтайн бие Тэхён эмчийг нас барснаас хойш муудсан ч Жонгүг эмчийн ачаар эргээд хэвийн болсон. Сан болон дүү нь эмчид талархаж буйгаа ч илэрхийлж байлаа.
Жонгүг эмч Сантай уулзахыг хүсээд түүнийг энэ хэргийг хийсэн эсэх талаар дахин тодруулан асуув. Сан тийм хэрэг хийгээгүй талаар хэлэхэд Жонгүг өөрийгөө ямар зүйлс асууж байгаа талаараа бодоод харамсаад түүнийг өрөөнөөсөө гаргалаа.
Өвчтөн Наёны тухай картнаас нь уншаад юу болоод байгааг ойлгох шиг болов. "Хусог ахаа ингэж болохгүй шүү дээ" гэж өвчтөний карт дээр бичигдсэн үзлэгийн талаар уншиж, гутралтай сууна. Хойноос нь Тэхёны бичсэн оношийг хараад "Өвчтөнөө булаацалдах эцэстээ ийм зүйлд хүргэх нь харамсалтай..."
Гэнэт Тэхёны хэлсэн үг санаанд орж ирлээ..
"Хусог ахад танай эмнэлэгт хагалгаа хийсэн талаар хэзээ ч битгий дурс. Ах хүнээ байгаад удаж байна.."
Үнэхээр Хусог ах алчихсан юм байх даа. Үгүй ээ тийм байх ёсгүй.
Хэн нь алуурчин гэдгийг мэдвэл би хариуг нь заавал барих болно.
...
Сонхва Үёны гэрт ирэхэд шалаар хагарсан архины шил. Гайхаж сандраад түүнийг хайж олтол орон дээрээ нүцгэн хэвтэж байгаа харагдана.
Үёныг яагаад ийм байгаа талаар гайхаад түүний бие нь дээрээс юм нөмрүүлж өгөөд хэсэг суулаа. Бодох төдийд залуугийн уур маш их хүрнэ. "Алаад өгье л дөө Пак Жимин яаж чадаж байна аа!?"
YOU ARE READING
LOVELESS RELATIONSHIP
Любовные романыТэр залуутай ийм харилцаатай болно гэж хэн санах билээ? 🔞⁉️ Bxb бичвэр болно (+ хэсэг гарна) 18 нас болон түүнээс дээш насныхан уншихад тохиромжтой. 18нас хүрээгүй хүн уншсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно. Бага зэргийн хүнд сэдэвтэй тул анх...