Үён эцгийнхээ ажлын газраас дуу аялан гарч яваа харагдана.Машиндаа суугаад түлхүүрээ эргүүлтэл машин нь ассангүй.
Сонхва руу залгатал утсаа авсангүй.
Яах ёстойгоо мэдэхгүй машиныхаа гадна зогсож байтал нэг залуу түүний хажууд ирээд "би туслах уу?" гэж асуулаа.
Үён ч уриалгахан "туслаач би үнэхээр яагаад асахгүй байгаа талаар нь мэдэхгүй байна."
Царайлаг өндөр залуу ханцуйгаа шуугаад машины хамрыг нь сөхөөд "чамд түлхүүр багаж байна уу? Залуу?" гэж Үёноос асуулаа.
Үён "байгаа байх үзээдхэе" гэж машинаасаа түлхүүр багажаа тэр залууд аваачиж өгөв.
Машиныг нь нилээн ухаж ухаж байгаад "одоо асаагаад үздээ?" Гэж хэлэхэд Үён түлхүүрээ эргүүлтэл машин нь аслаа.
"Машин чинь их цэвэрхэн юм байна . Тосолыг нь нэг солиулаарай бүр бохирдчихсон байна."
Үён "Баярлалаа" гэж алчуур устай хамт өгөхөд залуу тос болсон гараа арчив.
"Зүгээр дээ залуу" гэж мөрөн дээр нь гараа тавиад Үён руу хараад инээлээ.
Үён түүн рүү "инээх хэрэггүй , чи инээхээрээ хэтэрхий царайлаг болчихдог юм байна" гэж хэлээд талархсанаа дахин илэрхийлэв.
Залуу "зүгээр дээ" гэж хүзүүгээ бариад зогстол утсанд нь дуудлага ирээд хариулаад цааш явтал Үён машинаа асаагаад яваад өгөв.
"Хөөе залуу" гээд хойноос нь дуудаад нэрийг чинь ядаж асуудаг байж гэж түүний хойноос харамсан зогсоно.
~~~
Залуу дуудлагын дагуу хэргийн газар очих болоод хөдлөлөө. Ахиад л нэг хэрэг дээр ажиллах боллоо доо. Хэргийн газар очтол хоёр цогцос газарт хэвтэж байлаа.
Настайвтар цагдаа мөрдөгчийн амрыг эрж нөхцөл байдлын талаар танилцууллаа. Залуу хэргийн газар дээр ажиглалт хийчихээд явлаа. Гадны нөлөөтэй гэж үзэж буй талаараа прокурорт тайлагнахад прокурор "Энэ бол ганцхан энэ хэрэгтэй холбоотой асуудал биш. Өмнөх хохирогчид бас байгаа. Энэ хэргийн хойно томоохон гэмт хэргийн төлөөлөл байж болохоор байна. Ингээд зогсоод байлгүй ажилдаа ор."
Залуу мөрдөгч прокурорын өрөөнөөс гараад хавтаст хэргээ сугандаа хавчаад ажил даа орлоо.
Нэг ч камерын бичлэг байхгүй. Нэг ч гарын хээ байгаагүй . Машины флаш дискийг хүртэл аваад явсан байдаг.
Бууг л бариулаад баригдахгүй гэж бодсон. Цэвэрхэн ажилласан гэж бодсон л байх даа. Хохирогч эмч болон мөрдөгч гадны нөлөөтэй хүнд алуулсан.
YOU ARE READING
LOVELESS RELATIONSHIP
RomanceТэр залуутай ийм харилцаатай болно гэж хэн санах билээ? 🔞⁉️ Bxb бичвэр болно (+ хэсэг гарна) 18 нас болон түүнээс дээш насныхан уншихад тохиромжтой. 18нас хүрээгүй хүн уншсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно. Бага зэргийн хүнд сэдэвтэй тул анх...