Жимин VS Сан

263 25 1
                                    

Жон ноён хүүгээ өмнөө суулгачихсан талархалын зоогт урьсан байлаа.

Үёны эцэг:
Тийм ээ хүү минь чи удахгүй дахин бүжиглэх эрхтэй болох боломжтой болсон.

Үён:
Оронд нь надаас юу авах юм

Үёны эцэг:
Урдаа байх махаа хэрчээд амандаа хийнгээ зажлана. Танай найзууд чинь урам хугалж байна даа. Миний нарийн бичгийг доромжилсоныг өнөөдөр л би сонслоо.

Үён:
Жимин ховч нохой таньд хов хүргээ юу?

Үёны эцэг:
Чи тэр Сан гэгчтэй ахиж уулзахгүй бол бүжиглэх эрхийг чинь өгье.

Үён:
Сан гэж ?Аан... нөгөө бие хамгаалагч уу?
Болно шүү дээ эцэг минь ямар ч хамааралгүй хүнтэй холбож бүжгийг минь буцааж өгсөнд баярлалаа эцэг минь.

Жимин хөмсөгөө зангидан Үёны юу яриад байгааг нь гайхан зогсож байлаа.

Жон ноён бачимдан хилэгнэн биеэ арай гэж барьж суугаа бөгөөд Үён өмнө нь инээчихсэн суусан хэвээр л байлаа.

×+×

Үён гэрээсээ гаран найзууд руугаа очтол бүгд гунигласан суух бөгөөд Минги алчуур барин цурхиран уйлж байлаа.

Юу болсон талаар асуухад Хунжүн доош харан Юну нас барсаныг хэлэн нулимс дуслуулав.

Үён: Яагаад надад хэлээгүй юм бэ? гэж асуухад

Ёсан: Чи гэртээ бүгчихсэн гарахгүй байсан болохоор хэлээгүй.

Сонхва хайчсан талаар Үён асуухад

Жону: Ах таньтай уулзах гэж явсан. Та хоёр таараагүй юм уу?

Ёсан: Бурхан минь Пак Сонхваг амьд буцааж ирүүлээч гэж залбирав.

Хунжүн Ёсаныг цохиод аваад битгий дэмий юм яриад бай гэж уурлав.

Минги тэднийг ярианд уурлаж байсанаа нээрээ Сонхва ахыг хулгайлаад бас ойд аваачаад алчихсан байвал яах вэ?
Хурдан ах руу залгая. Муу юм болчихвол яах болж байна.

Хунжүн: Та нар чинь хэзээ ингэдэг болчихсон юм бэ?

Найзыгаа алдсанаас хойш!

Ёсан:
Цусны шинжилгээ хийхэд нэг зүйл илэрсэн гэсэн. Гэмт хэрэгтний цус Юнугийн биенд туссан байсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна лээ. Тэр хүн нь бидний танил гээд боддоо?

Жону:
Сан юм уу?

Үён хөмсөгөө зангидаад Жону руу харахад Жону айх шиг болов.

LOVELESS RELATIONSHIP Where stories live. Discover now