Пак Жимин тэрээр Чүэ Саны тухай мэдээллийг олж аваад-Чүэ Сан чи оролдож болохгүй хүнтэйгээ орооцолдлоо доо гэж хөмсгөө зангидаж суулаа.
Ээж дүүтэйгээ хамт амьдардаг гэсэн үү? Сонирхолтой л юм гэж инээмсэглээд өрөөнөөс туслахуудаа дуудаад Саны ээжийн эмчлүүлж байгаа эмнэлэг рүү явлаа.
Жимин эмч нарын өрөө рүү шууд дайрч очоод Ким Тэхён эмч хаана байна? гэж чангаар асуулаа.
Ширээний хойноос дэндүү царайлаг залуу ширээ нь дээр шилээ тавиад босч ирлээ. Нилээн өндөр залуухан эмч Жиминий хажууд очиж зогсолоо.
Залуус руу : "Хаана ирчихээд том дуугараад байгаа билээ золигнууд минь. Том ах нь үлдээд бусад нь гарцгаа."
Жимин залуусаа гаргаад хаалга мануулж зогсоолоо. "Ким Тэхён эмч гэж чи юм уу?"
Тэхён: "Тийм байна. Ямар хэргээр намайг хайж яваа билээ."
Жимин: "Хоёулаа тусдаа ярилцмаар байх юм аа. Энэ эмч нараа гаргаадах. Эсвэл дээвэр гарах уу?"
Тэхён: "Дээшээ гарсан нь дээр бололтой. Намайг дагаад яв" гэж Жиминийг дагуулж дээвэр дээр гарлаа.
Жимин: "Чи Чүэ Наён гэдэг эмэгтэй нь хагалгааг хийх үедээ 'алдаа' гаргачих. Бид чамд хүссэн хэмжээгээр чинь мөнгө өгөх болно."
Тэхён: "Надад ямар ашигтай билээ?"
Жимин: "Мөнгө хангалттай биш үү?"
Тэхён: "Эмчлэх эрх гэж байдаг юм шүү дээ. Хийж чаддаг зүйлээ хийхгүй амьдрахыг хэн хүсэх билээ? Цаашлаад баригдвал шоронд шууд орно. Би тийм ирээдүй хүсэхгүй байна."
Жимин: "Чадах л болж дээ. Чадахгүй бол энэ гарыг чинь дахиж мэс барьж чадхааргүй болгож өгч болно шүү."
Тэхён гараа халаасандаа хийгээд "Та өөр эмч хайсан нь дээр байхаа. Би карьертээ сэв үлдээмээргүй байна. Уучлаарай."
YOU ARE READING
LOVELESS RELATIONSHIP
Roman d'amourТэр залуутай ийм харилцаатай болно гэж хэн санах билээ? 🔞⁉️ Bxb бичвэр болно (+ хэсэг гарна) 18 нас болон түүнээс дээш насныхан уншихад тохиромжтой. 18нас хүрээгүй хүн уншсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно. Бага зэргийн хүнд сэдэвтэй тул анх...