Үёны төрсөн өдөр ойртсоор..Түүний төрсөн өдрийг хамгийн их хүлээж буй хүн нь Чүэ Сан байлаа. Саны амралт эхэлсэн тул Үёнд бүхий л цагаа зориулахад бэлэн байлаа.
Сүүлдээ Үёны гэрт амьдардаг мэт байдаг болов. "Үён" гэсэн нэр сонсоход л өөрийн эрхгүй хөөрнө. Зүүдэндээ хальт ярихдаа түүний нэрийг нь хэлдэг болчихжээ.
Нэг удаа дүү нь хичээлээ хийж суухдаа түүнийг "Үён" гэж хэлэхийг санамсаргүй сонсчихов. Ахынхаа утсыг нууцаар үзлээ.
Цомог дотор нь нэг царайлаг залуугийн халуухан зургууд хадгалаастай, Ах нь "Санаж байна" гэсэн чат явуулсан байхыг хараад утсыг нь гарнаасаа алдаад унагачихав. Юу болоод байгааг ойлгоод царай нь барайгаад явчихав. "Ахаа, ингэж болохгүй л юмсан даа" гэж санаа алдан өгүүлээд утсыг нь байранд нь тавиад том өрөө рүү явлаа.
~~~
Саны утсанд дуудлага ирэхэд нүдээ нухлан нээгээд утсаа шүүрч аваад "ажилдаа явлаа" гээд яар ч босоод гадуур хувцасаа бариад гэрээсээ гарч явлаа. Хойноос нь дүү нь санаа зовсон аятай харж зогсоно.
Үёны гэрт очоод шууд түүнийг тэврээд аваад "санасан шүү" гэж хэлэхэд Үён хоолойгоо засаад "манай найзууд ирчихсэн" гэж ичингүйрэн хэлэв. "Өө, тийм үү?" Гэж Сан нүд рүү нь хараад нүдээ нэг ирмээд "зүгээр дээ" гэж найзуудтай нь мэнд мэдхээр тэдний зүг явлаа.
Үён Саны гаргасан үйлдэлийг хараад "улам л сэтгэл догдлуулаад хаячих юм аа" гэж хэсэг түүний талаар бодон зогсоод нүүр нь улайчихав.
Сонхва төлөвлөгөөний дагуу өөрийнхөө хийх зүйлсийг аль хэдийн хийчихсэн талаараа нүүр бардам хэлээд мөрөө эгцэлж суулаа.
Ёсан санаа алдаад "маргааш л Жиминий гэр рүү явах болно" гэж хэлэхэд мөн Үён "маргааш тэдний компани руу нууцаар яваад ирэх" талаараа мөн хэлэв.
Тэднийг төлөвлөгөөний дагуу хийх зүйлсээ хийгээгүй Сонхва дурамжхан "Бид бүгдээрээ хичээж байж л Жиминийг ялж түүнийг шоронд хийж чадна шүү" гэж чангахан хэлээд хундага виски залгилав.
"Залуусаа тайвшир бид бүгд хичээхэд болно. Маргаашнаас л эхэлчихье" гэж Хунжүн асуудлыг зогсоох гэж хичээж байлаа.
Ёсан ярвайгаад амандаа "юу ч чадахгүй ярихаас өөр зүйлгүй амьтан" гэж бувтналаа.
Азаар Сонхва түүний хэлсэнийг сонсоогүй өнгөрөв.
"Аливээ, Үёноо танайд өөр виски ч юмуу, хатуухан юм байхгүй юм уу?"
YOU ARE READING
LOVELESS RELATIONSHIP
Roman d'amourТэр залуутай ийм харилцаатай болно гэж хэн санах билээ? 🔞⁉️ Bxb бичвэр болно (+ хэсэг гарна) 18 нас болон түүнээс дээш насныхан уншихад тохиромжтой. 18нас хүрээгүй хүн уншсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно. Бага зэргийн хүнд сэдэвтэй тул анх...