Үён Сантай цуг шөнөжингөө кино үзэхээр болoв.Үён Санаас ямар төрлийн кино үзэх дуртай эсэх талаар асуухад
Сан "Ямар ч байсан яах вэ? Хүссэн киног чинь үзье" гэж хариулахад Үён инээмсэглээд "Тэгвэл миний хүсэж буй киног үзэх нь дээ залуу"Сан "Үзэцгээе" гэж гараа алдалж буйдан налан суулаа.
Үён уруулаа хазангаа кино сангаас харж байгаад хамгийн эротик киног сонгов.
Сан: "Энэ арай хэтрэхгүй юу?"
Үён: "Би чамтай үзмээр байсан юм. Ингэж л тархиа амраая" гэж амттан согтууруулах ундаа чирч ирээд ширээн дээр тавиад киногоо эхлүүллээ.
Сан: "Би бас үзэх юм уу?"
Үён: "Мэдээж шүү дээ залуу минь" гэж Саны хажууд суулаа.
Хөгжилтэй хэсэг гарахад Саныг цохиод авж инээхэд Сан гараа барин нэг л тухгүй сууж харагдана.
Үён: "Тэр залуу яг чам шиг юм байна Сание. Тэр нүдийг нь харалдаа бүр яг чам шиг."
Сан дэлгэц рүү харчихаад "Шаал царай муутай залууг надтай адилхан гэсэн үү? Жон Үён" гэж гараараа нудрахад Үён инээсээр л байлаа.
Үён: "Энэ +21 хэсэг нь гарахгүй юм байх даа. Шинэ байрлал сурмаар байхад" гэж гоншигноно.
Сан тэгж хэлэхийг нь сонсоод ууж байсан ундаандаа хахах шахав.
Үён: "Чи хийж үзээгүй юм шиг битгий ингэж бай Сание" гэж попкорноо идээд киногоо үзээд сууж харагдана.
Санд кино нь сонирхолгүй болохоор суниаж, утсаа ухах гээд гэрлийг нь багасгатал ааш муутай Үён муухай хараад "Утсаа ширээн дээр тавь" гэж хэлэв.
Сан дотроо 'ядаргаатай золиг юмаа чамайг цохьчих юм сан' гэж гараа атгаад өргөсөн чинь Үён түүн рүү эргээд харчихав.
Сандарсандаа "Суниахгүй бол бие чилээд байна" гээд худлаа хэлэв.
Үён: "Одоо гоё хэсэг нь гарах гэж байна. Хараад сураад ав. Чамд бас хэрэгтэй" гэж хэлээд инээгээд хатуу юмнаасаа ганцаараа уусаар л байлаа.
YOU ARE READING
LOVELESS RELATIONSHIP
RomansaТэр залуутай ийм харилцаатай болно гэж хэн санах билээ? 🔞⁉️ Bxb бичвэр болно (+ хэсэг гарна) 18 нас болон түүнээс дээш насныхан уншихад тохиромжтой. 18нас хүрээгүй хүн уншсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно. Бага зэргийн хүнд сэдэвтэй тул анх...