Ким захирал..

298 24 5
                                    

"Таньд маш их баярлалаа эмчээ... охин минь бидний амь амьдрал байгаа юм. Та ганц бус гурван хүний амийг аварлаа" гэсээр өвчтөний маань эцэг эх гараас минь атган дахин дахин талархал илэрхийлнэ.

Эцэг эх, ээж аав...

Би сайн мэдэхгүй юм. Хариу нэхэхгүй хайр.. яг ямар байдаг бол??

Амьнаас нь илүүтэйгээр хайрлуулах сайхан байдаг болов уу? Тэдгээр үр хүүхдүүд нь тийм азтайгаа мэдэрдэг болов уу?

Хэрвээ би тэгж хайрлуулсан бол...

Гараас минь атгах тэдний гарыг зөрүүлэн зөөлөн атгаад "Та хоёр минь сайн ээж аав болохоор бурхан ивээсэн байхаа.." гэж хэлэн тэндээс алхан холдлоо.

Эцэг эхийн хайрыг мэдэрч чаддаггүй юм гэхэд ядахдаа тэр хайрыг мэдрүүлдэг ээж болж чадах болов уу? гэх бодолд минь "ээжээ" гэх дуу цуурайтан өөдөөс минь гараа өгөх өнөөх хүүг төсөөлөлдөө буулгахдаа би өөрийн бодлоос үргэх шиг боллоо.

Яагаад тэр жаалхан хүү ээж болох талаар гэнэн бодолтой минь хамт үзэгддэг билээ?

Би толгойгоо сэгсрэн өрөө рүүгээ ганц хоёр алхан явахад ерөнхий захирал өөдөөс минь тосож аваад "Юүжин.. өнөөдөр хөрөнгө оруулалт хийгдэж байгаа тэгээд орой хөрөнгө оруулагчтай хамт хооллох юм. Чамайг хамт яваасай гэж хүсэж байна. Их чухал хөрөнгө оруулалт болохоор чи ч бас байх хэрэгтэй."

Би "Чадахгүй ээ... таны мэдэж байгаачлан би эмч хүн тэгээд ч өнөө орой-" гэсээр тайлбар тавьж байтал захирал "Чамайг өнөө орой ээлжгүй байгааг мэдэж байна! Тэгээд ч чи гурван хоног амрана." гэхэд нь би түүн рүү муухай хараад "Та намайг сталкердаад байгаа юм уу?" гэхэд тэр нурууг минь цохиод "Солиороо юу чи!! Би энэ эмнэлэгийн захирал юм шүү! Ажилтныхаа цагын хувиарыг мэдчих эрхтэй!"

Түүнийг уурлахад нь би инээд алдаад "За тоглож байна шүү дээ.. багшаа битгий уурла. Тайван бай даралт чинь ихсэнэ шүү"

Захирал "Хани та хоёроос болж би нэг л өдөр даралт харваж үхнэ! Охидууд ачлалтай л гээд байсан хаана байна? Хүний санаа зовоохоос цаашгүй." хэмээн үглэсээр нуруугаа үүрэн явж байгаад над руу хараад "Би чамд хэлсэн шүү өнөө орой гадуур хооллоно!!" гээд намайг орхин явлаа.

Ерөнхий захирал, багш, найзын аав.. надад анхаардаг эцгээс минь өөрцгүй нэгэн...

Тэр бол миний аврагч байгаа юм. Өнөөдрийн намайг бий болгоход хамгийн том тус хүргэсэн нэгэн.. түүнтэй уулзаагүй бол би өдийд ямар байдалтай байх байсан бол...

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now