Төрсөн өдөр...

252 29 2
                                    

Хани "Нөгөө... Чи маргааш хаана байх вэ?" гэж асуухдаа яг л сандарсан бяцхан хүүхэд шиг гар хуруугаа оролдон доош ширтэнэ.

Би түүнийг өхөөрдөн шоолоод "Гэртээ л байна шүү дээ.. Маргааш миний амралтын өдөр.." гэвэл тэр толгой дохиод шалавхан гараад явчихав.

Өмнөхөн минь хаагдсан хаалгыг ширтэн суусан би багахан санаа алдан түүнийг яагаад асуусан талаар бодно.

Маргааш бол миний төрсөн өдөр...
Мөн миний гашуудаж буй гуч дахь жил...

Юүжиний өрөөнөөс үргэсэн мэт гарч ирсэн Хани хаалганых нь урдаас холдож амжихаасаа өмнө гар утас дээрээ дугаар хийн хайж эхлэв.

Эхний дөрвөн оронг бичсэн даруйд утсан дээр нь "Том хүргэн" гэж хадгалсан дугаар гарч ирэх бөгөөд Ханиг залгаад удаа ч үгүй өнөөх дугаарын эзэн утсаа авлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өнгөрсөнд хүлэгдэн өнөөдрөө сүйтгэж, маргаашийг мартагнуулах л хамгийн аймшигтай зүйл биш гэж үү?

Гэвч хүн бүр хүслийнхээ зоргоор амьдарч чадахгүй шүү дээ..
Амьдрал үргэлж биелүүлж чадамгүй сорилт тавьж тэр бүрт нь бид сөхрөн шантарсан ч даваад гардаг жамтай.

Магадгүй энэ утгагүй явдлыг амьдралын мөчлөг гэж нэрлэдэг биз..

Ханиг гарч явсан цагаас хойш дүлий дүмбэ оргих шиг бие сэтгэл хоосрон бодлууд үүл адил хөвсөөр үдэштэй золгон ажил тарлаа.

Урьд нь надад ажил тарах цагаас илүү ажилдаа ирэх нь хамгийн таатай санагддаг байж билээ..

Гэрт минь хүлээх хүмүүс байдаг болсноос хойш би гэдэг хүний ертөнц бүхэлдээ өөрчлөгдөх юм чинээ санасангүй.

Гэрийнхээ гадна ирсэн хойноо сая нэг бүтэн амьсгаа аван бүх л муу зүйлсээ ардаа орхин инээмсэглэсээр орлоо.

Намайг орж ирсэн даруйд өөдөөс минь инээмсэглэн угтах тэднийгээ харан аз жаргал гэгчийг амталсан би хүүгээ тэврэн үнсээд "Ээж нь хувцсаа сольж гараа угаачихаад ирье" гээд өрөө рүүгээ орох гэхэд Сокжин хөмсөгөө өргөсөөр зам хааж зогсоод нүдээ анивчина.

Яах гээд байгааг нь ойлгоогүй болохоор асуулт эрсэн харцаар харвал тэр хацар руугаа заах нь тэр..

Би ойлгосон даруйдаа "Мангартаад байгаа ч хүүхэд харж байхад!! Сонхүн-а энэ аав нь жоохон мангар юмаа тиймээ.." гэсээр хүүтэйгээ ярин цааш явбал Сокжин ард жоохон хүүхэд шиг бархираад дороо цовхорно.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now