Бидний жинхэнэ гэр бүл..

218 22 1
                                    

Бидний хуриманд хүрэлцэн ирсэнд баярлалаа

Том цагаан туузан дээр ийнхүү бичигдэн дээр өлгөгдсөн байх бөгөөд хаашаа л харна цагаан цэцэгсээр эргэн тойрноо чимжээ..

Зочид буудлын хаалгаар орж ирэх зочин бүрийг сүйт залуу болон сүйт бүсгүйн гэр бүл угтаж аван гар барина.

Юнги "Чамайг ингээд гэрлэж байгаад итгэж өгөхгүй нь.." гэсээр Сокжины гараас атган мөрөн дээр нь цохив.

Сокжин "Би өөрөө ч итгэхгүй л байна.." гэсээр жаргалтайгаар инээмсэглэнэ. Түүнийг хэзээ хамгийн сүүлд ингэж сэтгэл ханасан аятай инээмсэглэснийг мэдэхгүй юм..

Юнги "Би сүйт бүсгүйн өрөө рүү орлоо шүү.." гэсээр явахад Сокжин сандарсан бололтой түүнийг дуудлаа.

Сокжин "Юнги??"

Юнги харин түүн рүү тайвнаар эргэж харан инээмсэглээд "Хөөрхөн эхнэрийг чинь харж нүдээ баясгаж авна." хэмээн шоглоом хийгээд явж одов.

Сокжин Юнгигын ардаас харсаар хоцроход түүний мөрөн дээр настай эрэгтэйн гар бууж "Зочид ирчихлээ.." гэхэд тэр эргэж харан "За Ий захиралаа.." гэсээр буцаж очив.

Ий захирал "Би ч Ханиг түрүүлээд хуримаа хийх байх гэж бодож байсан шүү.. Гэтэл манай Юүжин түрүүлчихдэг.. Бүр ингээд түүний хуриманд аавын үүрэг гүйцэтгээд зогсож байгаа даа итгэж ч өгөхгүй байна" гэсээр инээнэ.

/Ий захирал Ханигын аав../

Сокжин түүнтэй ярилцан инээмсэглэж байхад угтах хэсэгт танил эрхэм гэр бүлээ дагуулан орж ирж харагдав.

Зочид бүгд түүнийг харан шивнэлдэх бол тэд тоолгүй явсаар Сокжин болон Ий захирал дээр ирлээ.

Сокжин түүний өмнө бөхийгөөд "Хүрэлцэн ирсэнд баярлалаа.." хэмээхэд Со захирал төв царай гарган "Ганц охины минь хурим шүү дээ.." гэж хэлэн Ий захирал руу харах ч үгүй дотогш оров.

Ий захирал түүний ардаас харан санаа алдаад "Энэ хүн яг хэвээрээ байна.." гэж хэлэн хөмсөг зангидана.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Yujin's pov:

Хани "Одоо болно.. өмнөөс чинь өвдөг өвдчихлөө.." гэсээр хөлөн дээр минь дарахад сандарсандаа болоод зогсолтгүй чичирч байсан хөл минь арай гэж зогсов.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now