Гурав дахь учрал...

280 16 1
                                    

Би Сонхүныг аван ширээн дээрээ ирэхэд бяцхан жаал яг л бүгдийг нь мэдээд байх шиг юу ч асуусангүй...

Хамтдаа суун үргэлжлүүлэн хооллох ч харц минь хааяа нэг Ким захирал болон нарийн бичиг бүсгүй хоёрын ирэх ёстой зүг рүү чиглэнэ.

Харин эмнэлэгийн удирдлагууд тэнд ууж найрласан хэвээр...

Би урдаа байх махнаас савхдан барьтал "Энд юу болоод байгаа юм?" гэх дуугаар цочсон доо савхаа шидэж орхиод хажуу тийш харахад ерөнхий захирал сониуч царайлан над руу харна.

Би "Юу л болов гэж дээ багшаа та хөгшин хүн байж жоохон намбатай бай л даа.." гэсээр толгой сэгсрээд "Хани хэлээгүй юм уу? Цаадахыг чинь аль дээр тайлангаа тавьсан байх гэж бодсон шд."

Ерөнхий захирал "Аан... нээрээ тийм нэг хүүхэд чамайг ээжээ гэж дуудсан гээд байсан. Гэхдээ Ким захиралын хүүхэд гэж ёстой болоогүй шд." гэж хэлж байснаа нүд нь гэнэт томроод "Чи яаж... намайг хөгшин настай гэж хэлж чадаж байнаа? Би дөнгөж 58 настай хүн шүү!!" гэж сүртэй нь аргагүй хэлэхэд нь "тиймээ.. тийм та бол эр бяр нь бялхсан залуухан эр.." гэсээр инээд алдахад тэр өөрөөр нь тоглосон гээд үглэн суух аж..

Биднийг ийн сууж байхад Ким захирал юу ч болоогүй мэт ганцаараа инээмсэглэн алхсаар урд минь ирэн суув.

Би ч уг нь хүний хэрэгт хошуу дүрж явдаг хүн биш л дээ.. Гэхдээ л тэнд юу болсон бас нөгөө яршигтай эмэгтэй хаачсан талаар мэдэх хүсэл төрж байна...

Ким захирал эргэж ирсэнээсээ хойш тийм ч их зүйл яриагүй зүгээр л чимээгүй хэрнээ тайван суугаад л байсан. Тэр одоо хүртэл ууртай чигээрээ байсан ч түүнийгээ ил гаргахгүй байгаа мэт надад санагдана.

Ерөнхий захирал "Өнөөдөр ёстой сайхан хоололоо" гэсээр нилээд халсан бололтой нүд нь талимааран хэлэв.

Бусад нь ч мөн адил салах ёс хийн гэр гэр лүүгээ харихаар явлаа.

Ерөнхий захиралын жолооч ирэхэд би "Түүнийг болгоомжтой хүргээд өгөөрэй. Очиход чинь Хани тосоод авах байх" гэж хэлэн явууллаа.

Харин тэр машинд орж суучихаад цонхоо онгойлгоод "Болгоомжтой хариарай миний охин" гэсээр гараа даллан яваад өгөв.

Би зүгээр л инээмсэглэн түүнийг үдэв. Тэр миний хувьд аав шиг санагддаг бол би түүний хувьд охин нь байх нь... энэ бодол намайг жаргалтай болгож байлаа..

Заримдаа гэр бүлийн гишүүд уулзахаас төвөгшөөж үзэн яддаг хүмүүс болж хувирдаг бол хар элгийн хүмүүс гэр бүлээс ч дотно санагдах юм.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now