Хадмын дайн..

270 22 3
                                    

Нарны анхны цацрагтай зэрэгцэн сэрж өөрийн гэр бүлдээ өглөөний цай бэлдэнэ.

Дараа нь хүүхдийнхээ цэцэрлэгт зориулж хувцас гутлыг нь бэлдэж тэгээд нөхөр болон хүүхдээ сэрээнэ.

Энгийн боловч сайхан зүйлс хүний амьдралд олон байдаг бололтой. Магад тэдний нэг нь дотны нандин хүмүүсийнхээ төлөө хийх энэ мэт жижиг зүйл байх..

Би "Ким Сокжин сэрээрэй!!" гэсээр түүний өрөөнд орж ирэхэд тэр бүр хөдлөх ч шинжгүй унтах аж..

Би "Ноён Ким!!.. Хөөе Сокжин-а??" гэсээр мөрөнд нь хүрвэл тэр унтсаар л байлаа.

Би тэвчээр алдран түүн рүү улам ойртоод "Нөхөр минь!! Сэрж үз!!" гэхэд тэр нэг хөдлөөд л намайг хөнжилдөө ороон аваад тэврээд хэвтчихэв.

Намайг яг л ороомог шиг ороогоод тэвэрчихсэнд гайхан тонгочсоор "Намайг гарга!! Ким Сокжин!!" хэмээн орилоход түүний инээд сонсогдоод "Эхнэр минь яасан цовоо байнаа??" гэж нойрмог хоолойгоор хэлнэ.

Би "Чи сэрүүн байсан байжээ!! Алив хурдан босцгооё хүүхдээ цэцэрлэгээс нь хоцроолоо шд.." гэвэл тэр хацар дээр минь нэг үнсээд "Заа" гэсээр өндийн суув.

Би түүний хөнжлөөс гарч ирэн "Хурдан нүүр гараа угаагаад гал тогоонд очиж бай. Би Сонхүныг сэрээе" гэсээр түүний өрөөнөөс гаран Сонхүны өрөө рүү орлоо.

Сонхүныг сэрээн өглөөний цайгаа хамтдаа уугаад бүгдээрээ гэрээсээ гаран цэцэрлэг рүү явцгаав.

Хүүгээ цэцэрлэгт нь оруулж өгсөн хойно Сокжин "За одоо хадмынх руу явъя" гэхэд нь би болиулаад "Юун хадам билээ?"

Сокжин "Хэрвээ манай гэрийнхэн амьд байсан бол бид эхлээд манайд очих байсан. Харин би ганцаараа болохоор бид ядаж танайх руу явах хэрэгтэй."

Би хөмсөг зангидаад "Энд ямар ч манайх бас миний гэрийнхэн гэсэн ойлголт байхгүй!! Тиймээс тийшээ явах шаардлага ч байхгүй!!"

Сокжин "Хэдий бид хол хөндий боловч ёс уламжлалаа дагах нь зөв!!" гэж зөрүүдэлсээр Со захиралынх руу жолоо залав.

Би ч муухай царайлж явсаар Со гэр бүлийн харшийн өмнө ирэхэд Сокжин замдаа авсан цэцэг бас сагстай жимсээ барьсаар машинаас буулаа. Би ч хөлөө чирэн түүний ардаас буун хамтдаа харш руу орцгоов.

Биднийг орж ирэхэд Пак авгай болон түүний мулгуу хүү угтаж авсан юм. Тэдний хоржоонтой инээд, жигтэй харц нь яг л аманд орж ирэх бэлэн махаа хүлээн хэвтэх ноход шиг л байх аж..

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now