Миний эхнэр жинхэнэ эзэн нь..

206 23 2
                                    

Хани "Бүх зүйл зүгээр байнаа.. Сонхүн үеийн хүүхдүүдээ бодвол бие жижиг ч гэсэн их эрүүл.." гэж хэлэхэд нь Сокжин бид хоёр сэтгэл дүүрэн инээмсэглэн нэг нэгэн рүүгээ хараад дараа нь "Түүнд өөр шинж тэмдэг алга уу? Би үнэндээ түүнийг ярьж эхлэх үед нь их балмагдсан.. Хэдий ярьж чадахгүй байсных нь шалтгааныг олж оношилж чадаагүй ч гэсэн ямар нэг далд өвчин байсан байх вий гэж айж байлаа."

Намайг ийн хэлэхэд Хани инээмсэглээд "Чиний хэлснээр онш тодорхой биш байсан нь үнэн ч гэсэн би өвчин байсан гэж бодохгүй байна. Магадгүй тэр зүгээр л ярихыг хүсэхгүй байсан байх. Тэр нь ухамсарт нь нөлөөлж хэсэг хугацаанд ярих чадвар саажсан. Гэхдээ чамтай уулзсанаас хойш тэр нь бага багаар ухамсрынхаа хориог тайлсан байх.."

Үнэндээ түүний дэвшүүлж байгаа санаа тийм ч муу биш юм. Ерөнхийдөө бүрэн боломжтой гэвч хүү яг яагаад ярихгүй байсан шалтгаан тодорхойгүй хэвээр байна.

Би Ханиг ярьж дуусахад толгой дохиод "Аргагүй л мундаг эмч шүү" гэсээр эрхий хуруугаа гарган үзүүллээ.

Хани над руу харж инээснээ "Одоо л мэдэж байна уу?" гэв.

Биднийг ярилцаад сууж байхад Сокжины утас дуугаран тэр өрөөнөөс гаран утсаар ярьчихаад орж ирэхдээ их л төв царай гаргачихсан ирэв.

Би түүн рүү хараад "Ямар нэг зүйл болоо юу?" гэж асуухад тэр "Хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан байна.." гэхэд нь би хөмсөгөө өргөөд "Ямар??" гэвэл тэр над руу хараад "SJ группийн...." гэлээ.

Би дээш ухасхийн босоод "Юу болоод байнаа? Эхлээд надад мэдэгдэнэ гэж хэлээгүй билүү? Хэзээ гэж байна?" гэж асуухад Сокжин "Маргааш өглөө.. Энэ хурлыг Со Жину зарласан бололтой."

Би уруулаа зуун нааш цааш холхиод "Хэрвээ төлөвлөж байснаас эрт зарласан бол яах аргагүй Пак авгай Жину хоёр бусад хувьцаа эзэмшигчдийг урвуулж өв залгамжлалыг гартаа оруулах бодолтой байх шиг байна. Тийм бол ээжийн хувьцаа тэгээд миний хувьцаа нийлээд тэдний эсрэг болж чадахгүй.." гэсээр тэвдэхэд Сокжин мөрнөөс минь зуураад "Тайвшир!! Чамд би байгаа мартаагүй биз дээ?" гэхэд нь би толгой дохилоо.

Би Хани руу хараад "Би чөлөө авах хэрэгтэй бололтой.. урт хугацааны.." гэхэд тэр толгой дохиод "Ойлголоо эмнэлэгт санаа зовох хэрэггүй! Би байна шүү дээ" гэхэд нь санаа амран инээмсэглээд "Эхлээд би багш руу явах хэрэгтэй байна. Чи хүүг дагуулаад харьж бай"

Сокжин, Сонхүн хоёр явсан хойно би захиралын өрөө рүү очин хаалгыг нь тогшив.

Өрөөн дотроос орж болно гэж дуулдахад би урт амьсгаа аван хаалга нээн орлоо.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now