Whole story...

185 24 1
                                    

Тэр хүн миний бүүдгэр ертөнцийг бага ч болов гэрэлтэй болгож чадах нэгэн шиг өөрийгөө мэдрүүлж, өсвөр насан дээрээ дөнгөж хүрч яваа жаалхан охиныг гэр бүлийн халуун дулаан гэгчээр дүүргэх ганц хүн гэж бодогдуулсан инээсэн баг зүүсэн чөтгөр байсан юм.

Төрсөн эцгээсээ ч мэдэрч үзээгүй тэр халамж, энхрийллийг мэдрүүлж хэнийг ч өөртөө хамааруулж бодож зүрхэлдэггүй намайг өөрийгөө "Нагац ах" гэж дуудуулахад хүргэсэн хонины арьс нөмөрсөн чоно байв.

Магадгүй түүний аймшигтай төрхийг харсан тэр үеэс миний бусдад итгэх итгэл улам замхарч, амьдралаас гэрэл гэгээтэйг бус харин хар барааныг харах өнцөг минь улам тэлсэн байж мэдэх юм.

Таагүй нөхцөл байдал, тааламжгүй уур амьсгалд өөрийгөө арай гэж барин суухад тус болж буй ганц зүйл нь гараас минь тавилгүй атгах Сокжины дулаан гар л байх аж..

Хурал эхлээд удалгүй намайг албан ёсоор грүпийн гүйцэтгэх захиралын албанд томилж би ч өндөр өсгийт дээрээ арай хийж тогтсоор босож яван Со захиралтай гар бариад буцан суулаа.

Энэ бүх хугацаанд надад толгойгоо багахан ч өргөх зориг төрөхгүй байсанд би суусан даруйдаа нүдээ анин уруулаа зуусаар Сокжины гарыг атгав.

Хурал удаан үргэлжлэхгүй дууссанд талархсаар би дээш босон Сокжинтой цуг гарах гэж явахад хэзээ ч хүрсэн таних эрэгтэй хүний гар нэг гараас минь атгаж айдас сэтгэлийг бүчин эргэж харахдаа би нүүрэнд тулах шахам ирсэн тэр царайг, тэр инээмсэглэлийг харан ухаан балартан унав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Author's pov:

Юүжинийг ухаан алдан унахад бүгд ухас хийсэн ч Со захирал түрүүлэн тэврэн аваад саяхан охиныг нь цочирдуулсан нэгэн рүү аймшигтай харлаа.

Со захирал охиноо дээш өргөн тэврээд "Энд болсон зүйлийн талаар дараа нь ярилцъя!!" гэж анхааруулаад яаран гарав.

Сокжин барилгаас гарах замдаа түргэн дуудаж амжсан тул гарахад хэдийнээ түргэнийхэн ирэн Юүжинийг дамнуурга дээр хэвтүүлэв.

Түргэний машинд асран хамгаалагчаас нэг хүн л багтаж сууж явах зайтай тул Со захирал Сокжиноос зөвшөөрөл авах шиг харсаар түүнийг толгой дохиход машинд суун эмнэлэг рүү хөдөллөө.

Замд Юүжин хэд хэдэн удаа таталт өгч бие нь муудахыг харж байсан Со захирал зүрх нь хэрхэн айдсаа даалгүй чичрэхийг мэдрэн хэзээ ч халуун дотноор атгаж үзээгүй охиныхоо тэр нандин гараас атган бурханаас зогсоо зайгүй наминчлах аж...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 16 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now