Со Юүжины адармаатай амьдрал..

236 19 2
                                    

Хуримын ёслол дуусаж хос хоёр маань бал сардаа явсан бол зочид тэднийг үдэж өгөн тарцгаахаар боллоо.

Хани үе үехэн утсаа ширтэхийг би ажиглаад "Юу болсон юм?" гэж асуухад тэр жаргалтайгаар мушилзан инээмсэглээд "Би сохор болзоонд явсан.." гэж хэлээд миний гайхсан царайг хүлээн зогсов.

Би хэнэггүйгээр толгой дохиод "Мм.. тийм гэсэн сонссон.." гэтэл тэр "Юу? Хэзээ? Хэнээс?" гэсээр гайхан асуув.

Би "Багш хэлсэн.. Бүр... аль.. дэээр үед..." хэмээн үг бүрээ тасалж хэлэн түүн рүү муухай харвал тэр нүдээ эргэлдүүлэн юу ч болоогүй мэт царайлаад "Аан... аав хэлсэн байх нь..."

Би "Чи яаж... надад хэлэхгүй байя гэж бодож чадаж байнаа?" гэхэд тэр "Хэрвээ болзоо амжилтгүй болсон бол чамд намайг шоолох сэдэв нэгээр нэмэгдэнэ шд.. би чамайг мэдэж байна за юу!!"

Би "Зассс би чамайг хэзээ нээх шоолоод байдаг байсан юм?" гэхэд тэр нүүрэнд минь тулж ирээд "Байнга.." гэж хэлэв.

Хани "Миний аль найман жилийн өмнөх бүтэлгүй үерхлийн талаар одоо хүртэл ярьж намайг шоолдог шд.."

Би "За за.. Тэгээд энэ удаа бүтчихсэн юм уу?" гэхэд тэр инээмсэглээд "Одоо ахиад уулзахаар явах гэж байна." гэсээр хөл нь газар хүрэхгүй баярлана.

Би "Пшшш... Бүр догдлоод нислээ л дээ.." гэхэд тэр "Чи ч гэсэн ялгаагүй болзоотой юм биш үү? Ким захирал бидэн рүү хараад байна." гэхэд би арагш харахад Сокжин, Сонхүн хоёр намайг хүлээгээд зогсож байв.

Би Хани руу буцаж хараад "Нээрээ удахгүй хуримын урилга өгнө шүү." гэсээр гэмгүй инээмсэглэвэл тэр миний гарт байх цэцэг рүү хараад "Чи арай.. сүйт бүсгүйн цэцгийг аваад л гэрлэчихдэг гэж итгээд байгаа юм биш биз дээ?"

Би "Тэгэх гэж байна.." гэвэл тэр нүдээ бүлтйилгээд "ЗӨВШӨӨРЧИХӨӨ ЮУ?" гэж бараг л орилон асууна.

Би Ханигын амыг дараад "Чимээгүй л дээ!! Тэд сонсох нь байна!!" гэвэл тэр "Нээрээ юу? Үгүй гэрлэхгүй гэж байсан чинь хэзээ билээ дээ.." гэж асуухад нь "Гэрээт гэрлэлт.. хэн хэн дээ ашигтай талыг нь авч үзээд цаасанд бичигдсэн гэрээн дор гэрлэх гэж байгаа нарийн ширийн зүйлийг дараа нь ярьж өгье. Болзоондоо яв! Баяртай хариад залгаарай!" гээд эргэхэд тэр ард баяртай гэсээр хоцорлоо.

Би Сокжин Сонхүн хоёр дээр явж очоод "За явцгаах уу?" гэж асуувал Сонхүн гараас хөтлөн машины дэргэд авч ирээд харин Сокжин хаалга онгойлгож өгөв.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now