Хаалга тогшсон айдас...

212 32 1
                                    

Сокжин "Со Юүжин!! Би чамайг битгий аяга таваг угаагаад бай гэж хэлсэн байхаа!!" гэсээр нэг их ууртай хүн хүрч ирээд намайг татаж авлаа.

Би хөмсөг зангидан муухай харсаар "Ким Сокжин!! Чи намайг резинэн бээлий өмссөн байгааг харж байна уу?" гэж асуун гараа өргөвөл тэр ууртай байгаа ч гарын минь шархыг хөндөхгүй гэсэн дээ бээлийг эвтэйхэн сугалж аваад "Тэгсэн ч гэсэн!!" гэж хэлэв.

Өвдсөн үедээ халамжлуулах сайхан байгаа нь үнэн боловч хэт их анхаарал савнаасаа халихаараа их хэцүү болох юм...

Би санаа алдан "Өвдөхгүй байна. Өмнө нь ч өвдөөгүй, цаашдаа ч энэ мэт зүйл намайг өвтгөхгүй!"

Намайг ингэж хэлэхэд Сокжин өрөвдсөн гунигтай харц шидлэв.

Би түүний нүүрийг алгаараа хаагаад "Битгий өрөвдсөн нүдээр хараад бай!!" гэхэд тэр гарыг минь зөөлөн атгаж дээр нь үнсээд нэг тийм хүн урхидахаар харцаар харан "Энд өрөвдөлтэй байгаа ганц хүн нь хөөрхий нөхөр чинь биш гэж үү? Өөрийгөө ч анхаардаггүй эхнэртээ санаа зовоод ажлаа таслан байж гэртээ байгаа нөхөр чинь өрөвдөлтэй биш байна уу?"

Би түүн рүү харан шүлсээ гүд хийтэл залгин зөөлөн хэрнээ бие арзайлгам хоолойнд нь ховсдуулах зуурт голоор минь нэг жижигхэн хөл орж ирээд "Эцэг эхчүүдээ!! Эмчилгээндээ.." гэхэд нь би доошоо ширтэж инээмсэглээд "Ким эмч та эхлэх үү?" гэж асуун түүний гараас хөтлөн буйданг зүглэвэл Сонхүн төв царайлаад "Со эмч та эхэл.." гэв.

Харин Сокжин инээмсэглэн толгой сэгсэрсээр бидний ардаас ирж харагдлаа.

Сонхүн намайг буйданд суулгаад өөрөө цааш гүйн анхны тусламжийн хайрцаг авч ирэн надад өгөв. Би хайрцаг дотроос түлэгдэлтийн тос гаргаж ирэхэд Сонхүн над руу гараа сунгалаа.

Хэдий түүний гарны улайлт бараг л эдгэрч байгаа боловч харах бүрт сэтгэл минь өвдөнө.

Би хүүгийнхээ гарт тосыг нь зөөлөн тараан түрхсээр "Ээжийгээ уучлаарай.. Ээж нь хүү дээрээ илүү хурдан очих байсан юм." хэмээн халаглахад Сонхүн над руу хөмсөг зангидан духаараа хараад "Тээр... та дахиад л эхэллээ. Намайг аврах гээд өөрөө надаас илүү гэмтсэн юм байж!" гэснээ хошуугаа унжуулав.

Би түүний хацраас шахаж үнсээд "Миний хүүхэд чинь ээжийгээ загнаад байна уу даа?" гэвэл тэр инээд алдан толгойгоо сэгсэрлээ.

Дараа нь миний ээлж болсонд би хүүгээ өрөө рүүгээ түр орохыг гуйгаад явсан хойно нь гарынхаа боолтыг тайлав. Түлэгдсэн арьс үрчийгээд улайж шархлаад олиг байхгүй болохоор тийм муухай зүйл хүүдээ харуулах бодол байсангүй.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now