Нэг : Шарх ба хүзүү
⎯⎯ ୨ ୧ ⎯⎯
Sunoo's POV
Улаан, хар утаа, бүрхэг тэнгэр, сэрүүхэн намрын үдэш, тэгээд сүнсний баяр. Тэр өдрийн тухайх дурсамжууд гэвэл үүнээс өөр зүйл орж ирсэнгүй. Цааш нь лавлан бодох л юм бол цус, нүд хальтрам үзэгдлүүд нүдэнд харагдаж өөрийн эрхгүй дурсамжаасаа зугтахад хүрнэ.
"Үнэхээр солиормоор юм"
Хэр барагтаа үг дуугардаггүй Жэйг аниргүйг ийн эвдэхэд залуус бараг л бүгд гайхшран түүн рүү эргээд харлаа. Нээрээ л хэдхэн цагийн өмнө бид эд эрх чөлөө, хүч чадалдаа автан хөгжилдөж байсан бол одоо аймшигтай том асуудлын талаар шалгагдах гээд цагдаагийн хэлтэст сууж байдаг.....
Жонвон хэсэг бодлогширч байснаа
Ни-Кид дөхөн, "Тэд юу асууж байна?""Бүгдээс нь өөр асуулт асуух магадлал өндөр ч гэсэн болсон үйл явдлыг яриулаад дараа нь нарийн асуулт асуусан. Хохирогчийг яаж таньдаг, юу болсон гээд бүгдийг"
Түүний сандарсан хоолойг сонсох төдийд л дотор харанхуйлж тун удахгүй миний ээлж ирнэ гэдгийг саналаа. Аль болох тайван байх гэж хичээсэн ч голд орсон айдас, хүйтний хамтаар тийм ч амархан гарахгүй бололтой. Тэр тусмаа манай дүүргийнхэн тэр чигтээ харж буй тэднийг цочроосон энэ хэргийг бусад шиг хөнгөхөөн аргалаад гарна гэдэг амаргүй.
YOU ARE READING
MEMORIES OF THE MARK
FanfictionОлон мянган жилийн турш тэрсэлдсээр ирсэн цус сорогчид хүн төрөлхтнөөс холдож, газар нутгаа тусгаарласнаар тэдний тэмцэл намжив. Гэсэн ч хүмүүний ертөнцөд хаягдан үлдсэн цус сорогчдын тухай хэн ч, юу ч мэдсэнгүй хэдэн зууныг үджээ... _______ ❤️05.22...