гурав : цус сорогчид
⎯⎯ ୨ ୧ ⎯⎯Author's POV
Булан тохой бүрээс нь цусны эхүүн үнэр ханхлах Суказэйн дүүрэг. Эрт дээр үеэс л шигүү ойн мухарт байрлах нууцлагдмал энэ дүүрэгт хачин гэмт хэрэг, аюултай явдлууд болдгоороо алдартай байв. Заримдаа хэний ч үл ойлгох нотлох баримтууд хөглөрч, ихэнхдээ хэн ч тэдгээрийг тоолгүй өнгөрүүлнэ. Ядуус, гэмт хэрэгтнүүд зэрэгцэн орших энэ ертөнцөд хэв журмыг сахиулагчид нь хууль ёсны цагдаа нар бус Суказэйн ахлах сургуулийн бүлгэм байв.
"Миний ах Ян Жунхи энэ сургуулийг удирдан чиглүүлсээр өдий зэрэгт хүргэсэн!"
Залуусыг ширээ тойрон ярилцаж байтал Жонвоны уур гэнэт л дүрсхийн тэр ширээг хүчтэйхэн цохисоор босож ирлээ. Жэй түүнийг ихэд тайвнаар ширтэх бол бусад залуус арай хэтрүүлчих вий гэж санаа зовсон байртай ажиглана.
"Тэр л хүчтэй залуусыг нэг нударга доор нэгтгэж энэ дүүргийг бусдаас хамгаалж мөн хүч чадлаараа дамжуулан элбэг хангалуун амьдрах арга ухааныг заасан юм шүү. Бид байхгүй л бол манай дүүрэгт хэн ч хэв журмыг сахиулахгүй! Бид байгаа учраас л гэр бүлээ тэжээдэг. Миний ах энэ өв уламжлалыг чандлан өвлүүлж өгсөн байхад чи хэн болчхоод дураараа шийдвэр гаргах гээв?"
YOU ARE READING
MEMORIES OF THE MARK
FanfictionОлон мянган жилийн турш тэрсэлдсээр ирсэн цус сорогчид хүн төрөлхтнөөс холдож, газар нутгаа тусгаарласнаар тэдний тэмцэл намжив. Гэсэн ч хүмүүний ертөнцөд хаягдан үлдсэн цус сорогчдын тухай хэн ч, юу ч мэдсэнгүй хэдэн зууныг үджээ... _______ ❤️05.22...